Буцах
ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2026 оны 06 дугаар сарын 24

Хөгжлийн Шийдэл ТББ нь “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг тендерт оролцохыг урьж байна.

  1. Багц 3: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлх голын үерийн хамгаалалтын ПК31+75 – ПК44+43 суваг барих ажил. Тендерийн дугаар: T25-1, 07/2026, GCRP.
  2. Багц 4: Сүхбаатар дүүргийн 18, 16 дугаар хорооны Бэлх голын үерийн хамгаалалтын ПК20+35 – ПК31+75 суваг барих ажил. Тендерийн дугаар: T26-1, 07/2026, GCRP.

Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна:

  • Сүүлийн 3 жилийн (2023–2025) борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тухайн багцын төсөвт өртгийн 40 хувиас доошгүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас доошгүй байх;
  • 2023–2025 оны санхүүгийн тайлан болон нэг жилийн аудитын тайлан ирүүлэх;
    БА-3.2 “Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил” тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн баталгаа:

  • Багц 3 – 6,392,668 төгрөг
  • Багц 4 – 3,411,919 төгрөг

Тендер нь нээсэн өдрөөс эхлэн 30 хоног хүчинтэй байна. Тендерийн баталгаа нь тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоног хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь дээр дурдсан багцуудаас аль нэг багцад эсхүл хоёуланд нь тендерийн санал ирүүлж болно. Хоёр багцад санал ирүүлэх тохиолдолд багц тус бүрийн тендерийн санал болон тендерийн баталгааг тус тусад нь бэлтгэн, багцын дугаар, нэрийг тодорхой тэмдэглэсэн битүүмжилсэн дугтуйгаар ирүүлнэ.

Тендерийн багц тус бүрийг 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14:50 цагаас өмнө ирүүлэх бөгөөд тендерийг мөн өдөр 15:00 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцохгүй.

Хаяг: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 2-р эмнэлгийн зүүн талд, 32-р байр, 19 тоот

Утас: 7722-4007, 9907-4827, 8900-8078


mnMN