Буцах

Хөдөө аж ахуй

Дөрвөн улирлын турш зах зээлд сүүгээ тасралтгүй нийлүүлдэг

Аж ахуйгаа цикл хэлбэрт оруулж ажиллахаар төлөвлөж байна

   Б.Саран нь үхрийн аж ахуй эрхэлдэг бөгөөд уг бизнесээ 2005 оноос хойш амжилттай эрхэлж байгаа. Бизнесийн үйл ажиллагаагаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт явуулдаг.   Харилцагч зах зээлд жилийн 4 улирлын турш сүү борлуулдаг ба хавар намрын улиралд мал болон мах зах зээлд нийлүүлдэг.

   2007 оны 9-р сард ГЭР Санаачлага төслийн Дархан хот дахь салбар дээр ирж өөрийн бизнесийг өргөжүүлэх, үхрийн аж ахуйн дутуу баригдсан байраа гүйцээхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаагаа хэлж заавар зөвлөгөө авч өөрийн эргэлтийн сүргээ нэмэгдүүлэх,

малын байраа барьж гүйцээх зорилгоор банкнаас зээл хүссэн боловч барьцаа хөрөнгө нь дутагдсанаас өөрт шаардлагатай байгаа зээлийг авах боломжгүй байсан тул төслийн зөвлөх түүнд ХНС-ийн зээлийг санал болгосноор төслийн ХНС-ийн 50%-ийн батлан даалтаар Хаан банкнаас 6.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатайгаар авч нэг бүр нь 550.000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг үнээ аван, үлдсэн 2.700.000 төгрөгөөрөө фермийн байраа барьж дуусгасан байна.

   Б.Сарангийн аж ахуй өргөжихийн хирээр өдөр тутам гарах бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн учир борлуулалтын сувгаа зөв тодорхойлох, худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байсан тул төслийн зөвлөхөөс маркетингийн зөвлөгөө авч сүүгээ хаана, яаж, ямар үнээр борлуулах талаар мэдлэгтэй болж, өөрөө зах зээлээ олсон бөгөөд одоо “Жигүүр” худалдааны төвд байнгын худалдан авагчтай болсон байна. Ингэснээр зах зээл хайж цаг алдахгүй болсон.

   Мөн төслөөс зохиогдсон “Төсөл хэрхэн бичих вэ?” сэдэвт сургалтанд хамрагдсанаар өөрийн санхүүгийн байдалдаа дүн шинжилгээ хийж, ирээдүйд хийх ажлаа төлөвлөж сурсан байна.

   Б.Саран өрхийн орлогоо нэмэгдүүлэх, фермерийн аж ахуйгаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд 15 үхрийн багтаамжтай байгаа фермийн байраа 30 үхэр багтахаар томруулж өөрийн сүргээс гарсан залуу охин үхрээрээ сүргээ сэлбэж фермерийн аж ахуйгаа тогтмол саалийн 30 үнээтэй байлгахаар цикл хэлбэрт оруулж ажиллахаар төлөвлөж байна. Мөн дан ганц үхрийн аж ахуй гэлгүйгээр тахиа, гахайн аж ахуй давхар эрхэлж, аж ахуйд шаардлагатай өвс тэжээлийг хэрэгцээгээ өөрийн хүчээр хангахаар төлөвлөж байна.

Харилцагчийн хэлсэн үг: 
“Өдрөөс өдөрт аж ахуйгаасаа авч байгаа ашиг шимийн хэмжээ нэмэгдэж байгаагийн хирээр бидний амьдрал ч бас дээшилж байна. Цаашид аж ахуйгаа тэлэн давхар аж ахуй эрхлэхээр зорьж байна”.

mnMN