ЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах багц сургалтын материал боловсруулах зөвлөх үйлчилгээ
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Жижиг дунд бизнесийг чадавхжуулах цогц сургалтын материал боловсруулах” зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, Tuul@dsmongolia.org хаягаар 2022 оны 09 дугаар сарын 29-ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажлууд:
- Жижиг дунд бизнесүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан бизнес хөгжлийн цогц сургалтын агуулга гаргах, сургалтын слайд, сургалтын видео хичээл, сургалтад оролцогчийн гарын авлага, заах арга зүйн зөвлөмж боловсруулах.
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
1. Үнийн санал; Маягтын энд дарж татаж авна уу?
2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, байгууллагын туршлага /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
3. Ажил гүйцэтгэх төлөвлөгөө (ЖДБ-н хөгжлийг дэмжих цогц сургалтын агуулгыг BEST хөтөлбөрийн зорилго, зорилтууд, ЖДБ-ийн онцлог хэрэгцээнд уялдуулах. Сургалтын материалыг насанд хүрэгчид, ЖДБ-дэд ойлголт өгөхөд тохируулж боловсруулах. видео хичээл ойлгомжтой, сонирхол татахаар байх, Гарын авлага, агуулгын хувьд сургалттайгаа шууд уялдсан, ЖДБ-т шууд хэрэгжүүлэхэд тохиромжтой бэлэн загваруудтай байх.)