Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөр Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад хэрэгжиж эхэллээ
Өргөдлийн маягт хүлээж авах хугацаа: 2021.10.01-2021.10.18-ны 17:00 цаг хүртэл
10,000,000 төгрөг хүртэлх буцалтгүй тусламж
Өргөдлийн маягт бөглөх холбоос: https://form.jotform.com/210449327558057
Тэтгэлэг горилогч нарт зориулсан удирдамж татаж авах холбоос:
https://drive.google.com/file/d/1X2oCRF9R7yYBxT8UxKrXhHdOUBzBB0p0/view?usp=sharing
Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?
- Цаашид тогтвортой хөгжих боломжтой, банк санхүүгийн байгууллагын зээл, санхүүжилтийн шалгуурыг хангахгүй байгаа ЖДБ болон гарааны бизнес эрхлэгчид
- ЖДБ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлого нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-д
Горилогч нь өргөдлийн маягтын хамт дараах материалуудыг илгээх шаардлагатай:
ЖИЖИГ ДУНД БИЗНЕС (Зөвхөн албан бизнес):
- Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
- Хуулийн этгээдийн сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
- Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх давлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
- Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
- Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хуулийн этгээдийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа;
- Захирлын Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.
ГАРААНЫ БИЗНЕС:
- Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хэрвээ 1-с дээш үүсгэн байгуулагчтай бол тухайн нэг хүнийг захирлаар томилсон хурлын шийдвэр;
- Үүсгэн байгуулагчийн хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа. Хэрвээ хуулийн этгээдийн бүртгэлтэй бол хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
- Үүсгэн байгуулагчийн сүүлийн 12 сарын дансны хуулга;
- Үүсгэн байгуулагчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
- Үүсгэн байгуулагчийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.
Хэрвээ тухайн гарааны бизнес тэтгэлэгт шалгарвал дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай:
- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА:
- Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
- Байгууллагын сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
- Байгууллагын гэрчилгээний хуулбар;
- Байгууллагын дүрмийн хуулбар;
- Байгууллагын захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
- ТББ-ийн гишүүдийн бүртгэл (зөвхөн гишүүддээ үйлчилдэг ТББ-д хамааралтай).
Дэлгэрэнгүй мэдээллийг: Тэтгэлэг Горилогчдод Зориулсан Удирдамжаас болон Баянхонгор: 9507-5331, 9415-4446; Ховд: 9509-5331, 9590-5331, 9409-5331, 9499-5331; Завхан: 9407-5331, 9406-5331