Буцах
“МАРГААШИЙН ЖДҮ” цахим форумыг амжилттай зохион байгууллаа

“МАРГААШИЙН ЖДҮ” цахим форумыг амжилттай зохион байгууллаа

2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Хөгжлийн Шийдэл ТББ АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд “МАРГААШИЙН ЖДҮ” цахим форумыг амжилттай зохион байгууллаа. Форумын зорилго нь цоо шинээр бий болж буй өнөөгийн нийгэм болон бизнесийн орчинд ЖДҮ эрхлэгчдэд хөгжлийн чиглэлээ зөв тодорхойлоход нь туслах, амжилттай бизнесийн шилжилтийг хийхэд нь урам зориг өгөх байлаа.

Энэ удаагийн форум нь АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй BEST хөтөлбөрөөс зохион байгуулсан хоёр дахь томоохон хэмжээний форум юм. Форумыг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клечески нээж үг хэлэв. Энэ удаагийн цахим форумд 1,000 орчим бизнес эрхлэгч бүртгүүлэн оролцож сонирхсон асуултууддаа хариулт авлаа.


mnMN