Буцах
Сошиал медиа мэдээ
Нийтлэлийн холбоос
-
0 1Санхүү аудитын тайлан
-
0 2Харилцагчийн каталог 2024
-
0 3“WOMEN ENTREPRENEUR IV: LEAPING BEYOND BUSINESS BARRIERS” forum
-
0 4Асуудлаа шийд, Амжилтад тэмүүл Энтрепренер эмэгтэйчүүд IV форум бүртгэл
-
0 5THAT WAS POWERFUL
-
0 6Сошиал медиа мэдээ
-
0 7Ажлын тайлан
-
0 8Сургалт
-
0 9ECONOMIC RECOVERY POLICY: SME SECTOR FORUM
-
0 10ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: ЖДҮ САЛБАРТ
-
0 11QA certificate
-
0 12Анкет бөглөх
-
0 13Жишиг гарын авлага
-
0 14Хамгааллын бодлого
-
0 15Ёс зүйн мөрдлөг бичиг баримтууд
-
0 16Худалдан авалтын бодлого
-
0 17Чанарын бодлого
12 сар 22, 2023
🎉“Product Development” Program Successfully Implemented for SMEs in Songinokhairkhan District!
Development Solutions NGO successfully implemented the "Product Development" program in collaboration with the Governor’s Office of Songinokhairkhan District and the SME Support Information and Training Center (Сонгинохайрхан дүүргийн "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв"). This initiative aimed to enhance the market competitiveness of participating businesses and expand their sales channels.
Key Outcomes:
• 14 small and medium-sized manufacturers improved their product design, labeling, packaging, and branding, strengthening their market position.
• Participants established digital presence and online sales channels, enabling them to promote and sell their products in the digital marketplace.
• SMEs specializing in national clothing, leather goods, cosmetics, and household products are now equipped to take their businesses to the next level.
Specialized Support:
• Intellectual Property Consultation – Participants received professional advice on intellectual property rights.
• International Mentorship – Toru Tanaka, a volunteer expert from JICA Mongolia Mongolia, provided mentorship on product development and export strategies.
☑️ At Development Solutions NGO, we remain committed to empowering SMEs, enhancing product quality, and improving market competitiveness! ... See MoreSee Less
0 CommentsComment on Facebook
📣 СХД-ийн ЖДҮ эрхлэгчдэд “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ!
“Хөгжлийн Шийдэл” ТББ нь Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, ЖДҮ-г дэмжих мэдээлэл сургалтын төв (Сонгинохайрхан дүүргийн "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв")-ийн санаачилгыг дэмжин Дүүргийн ЖДҮ эрхлэгчдэд зориулсан "Бүтээгдэхүүн хөгжүүлэлт" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийн зорилго нь хөтөлбөрт оролцогчдын бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, борлуулалтыг сувгийг өргөтгөх зорилгтой байлаа.
Үр дүн:
• Дүүргийн 14 жижиг дунд үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ загвар, шошго, сав баглаа боодол, өнгө дизайнд шинэчлэлт хийж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүллээ.
• Цахим хаяг, онлайн борлуулалтын сувагтай болж, дижитал орчинд бүтээгдэхүүнээ сурталчлах боломжтой боллоо.
• Үндэсний хувцас, арьсан эдлэл, гоо сайхны болон ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ эрхлэгчид бизнесээ дараагийн түвшинд гаргах бэлтгэлээ хангалаа.
Тусгайлсан дэмжлэгүүд:
• Оюуны өмчийн зөвлөгөө – Оролцогчид мэргэжлийн зөвлөхөөс оюуны өмчийн эрхийн талаар зөвлөгөө авлаа.
• Олон улсын ментор зөвлөгөө – JICA Mongolia-с Монгол
Улсад сайн дурын ажил хийж буй Тору Танака бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортын чиглэлээр менторын зөвлөгөө өгч ажиллалаа.
☑️ Бид жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ сайжруулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд цогц дэмжлэг үзүүлсээр байх болно! ... See MoreSee Less
1 CommentComment on Facebook
Буянтай, чадварлаг хамт олон шүү, @СХД Ждү Development Solutions NGO - Хөгжлийн Шийдэл ТББ. Та нартаа улам өндөр амжилт хүсье.
📣 ХУГАЦАА СУНГАГДЛАА (2025 оны 2 сарын 14 өдрийн 23:59 цаг хүртэл)
“ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ” ТӨСӨЛД БИЗНЕСИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
☑️Бизнес болон байгаль орчны мэргэжлийн зөвлөхүүд нь нэг баг болж төсөл хэрэгжиж буй байршилд үйл ажиллагаа явуулж буй 25 ЖДҮ нарт сонгогдсон байгаль орчны зөвлөхүүдтэй нэг баг болж ажиллах бизнесийн зөвлөх байгууллага эдгээр ЖДҮ нарын дунд ногоон санхүүжилт, тойрог эдийн засгийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх юм.
☑️Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу: shorturl.at/30CQY ... See MoreSee Less
0 CommentsComment on Facebook
📣ТӨВИЙН БҮСЭД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2025 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР ЧИГЛЭЛ БАТЛАГДАЖ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ ... See MoreSee Less
0 CommentsComment on Facebook
Photos from People in Need - PIN Mongolia's post ... See MoreSee Less
1 CommentComment on Facebook
Хонины ноосон органик бордоо Monpellets, sheep wool organic fertilizer-
📣“ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ” ТӨСӨЛД БИЗНЕСИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
☑️Бизнес болон байгаль орчны мэргэжлийн зөвлөхүүд нь нэг баг болж төсөл хэрэгжиж буй байршилд үйл ажиллагаа явуулж буй 25 ЖДҮ нарт сонгогдсон байгаль орчны зөвлөхүүдтэй нэг баг болж ажиллах бизнесийн зөвлөх байгууллага эдгээр ЖДҮ нарын дунд ногоон санхүүжилт, тойрог эдийн засгийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх юм.
☑️Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу: shorturl.at/30CQY ... See MoreSee Less
3 CommentsComment on Facebook
Ногоон болон ECO тэмдэгийг 14020 стандартын дагуу схем зохиогоод Үндэсний итгэмжлэлийн төвөөс баталгаажилт авсан байгууллага байхгүй байх. Эко тэмдэгийг хаанаас баталгаажуулах вэ?
дээрх линкээр орж дэлгэрэнгүй танилцаж болохгүй байна.
дээрх линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болохгүй байна
[English below]
♻️“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд сургагч багш нарын хоёр дахь удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Улаанбаатар хот, 2025 оны 1-р сарын 31 – Европын Холбооны SWITCH-Asia Programme хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд хүнс, ус, ундааны салбарын бичил, жижиг, дунд үйлдвэр (БЖДҮ), бизнесийн холбоод, жижиглэн худалдаа эрхлэгчдэд зориулсан сургагч багш бэлтгэх хоёр дахь удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалт нь тойрог эдийн засгийн сургалтын гарын авлагыг шинэчлэн боловсруулсантай холбоотойгоор зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид тойрог эдийн засгийн үндэс, эко шошго, баталгаажуулалтын ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд мэдлэгээ гүнзгийрүүлэв.
Сургалтад нийт 20 гаруй сургагч багш хамрагдаж, тойрог эдийн засгийн ерөнхий ойлголт, эко шошго, тогтвортой хөгжил, бизнесийн загварчлал, гадаад дотоод орчны шинжилгээ зэрэг өргөн хүрээний сэдвийг судаллаа.
Эдгээр бэлтгэгдсэн сургагч багш нар шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрийн дагуу хүнс, ус, ундааны салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан байгаль орчинд ээлтэй, үр ашигтай бизнесийн сургалтуудыг зохион байгуулах бөгөөд тэдний тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд хувь нэмэр оруулах юм.
“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь 2.2 сая еврогийн санхүүжилттэй бөгөөд хүнс, ус, ундааны салбарт үйл ажиллагаа явуулж буй БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдийг дараах чиглэлээр дэмжих зорилготой.
Цаашид сургагч багш нар БЖДҮ болон жижиглэн худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллаж, тойрог эдийн засаг, эко тэмдэг, баталгаажуулалт зэрэг чухал ойлголтыг түгээхээр төлөвлөж байна.
☑️ Хэрэв та удахгүй болох хурдасгуур хөтөлбөрийн сургалтуудад хамрагдахыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлнэ үү: forms.gle/Pspx9uftgEWAVdM87
----
The Second Training for Trainers Successfully Organized
Ulaanbaatar, January 31, 2025 – The second training for trainers under the "Switching on the Green Economy" project, funded by the European Union's SWITCH-Asia Programme, was successfully organized. This training was designed for micro, small, and medium enterprises (MSMEs), business associations, and retailers in the food, water, and beverage sectors.
The training was conducted in connection with the revision of the Circular Economy Training Manual, allowing participants to deepen their knowledge of circular economy principles, eco-labeling, and the importance of certification.
More than 20 trainers participated in the training, covering a wide range of topics, including the fundamentals of the circular economy, eco-labeling, sustainable development, business modeling, and internal and external environmental analysis.
These trained trainers will deliver environmentally friendly and efficient business training to MSMEs in the food, water, and beverage sectors based on the updated training program. Their efforts will contribute to promoting sustainable and responsible production and consumption.
The "Switching on the Green Economy" project has a total funding of €2.2 million and aims to support MSMEs and retailers in the food, water, and beverage sectors in the following areas:
Moving forward, the trainers plan to collaborate with MSMEs and retailers to disseminate essential knowledge on circular economy principles, eco-labeling, and certification.
☑️ If you would like to participate in the upcoming accelerator program training sessions, please register via the link below: forms.gle/Pspx9uftgEWAVdM87
EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
People in Need - PIN Mongolia
Caritas Czech Republic in Mongolia
ТоС Холбоо / MSFA ... See MoreSee Less
1 CommentComment on Facebook
🔆 ХААН БАНКНЫ ОРОН НУТГИЙН САЛБАР ТООЦООНЫ ТӨВИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Khan Bank-ны орон нутгийн тооцооны төвүүдийн эрхлэгч, ажилтнуудад бизнес эрхлэгчдийг хөгжүүлэхэд чиглүүлэх, суурь мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд бизнес хөгжлийн орчин үеийн чиг хандлага, мал аж ахуйн салбарын бизнесийн сорилт, боломжууд, мал аж ахуйн жишиг загвараар бизнес төлөвлөлт хийх талаар тодорхой мэдээлэл өгч, багаар ажиллав.
👩🏫 Нийт 50-н оролцогч хамрагдсан энэхүү сургалтыг Оролцогчдын санал, санаачилгад тулгуурлах, хэрэглэгдэхүүн ашиглан, насанд хүрэгчдийн суралцах онцлогт тохирсон APOENA болон дадлагажин суралцах тойргийн аргачлалаар явууллаа.
🎊 Үр дүнтэй хамтран ажилласан Хаан банкны Бизнес инкубатор төв болон Орон нутгийн салбар тооцооны төвүүдийн хамт олонд талархлаа илэрхийлж байна. ... See MoreSee Less
0 CommentsComment on Facebook
Development Solutions NGO - Хөгжлийн Шийдэл ТББ нь Khan Altai resource - Хан Алтай ресурс-н санаачилга, нийгмийн хариуцлагын хүрээний санхүүжилттэйгээр Говь-Алтай аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар-тай хамтран "Говь-Алтай аймгийн ЖДБ, Гарааны бизнес, Ханган нийлүүлэгчдэд тулгамдсан асуудлууд, гарц шийдлийг ярилцах, хамтын ажиллагааны боломж, бизнес эрхлэлтийн талаарх ур чадвар олгох" зорилгоор #BIZAltai өдөрлөгийн хүрээнд "Жижиг дунд бизнес ба тогтвортой хөгжил" хэлэлцүүлэг, мэдээлэл зөвлөгөө өгөх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн 200 гаруй жижиг дунд бизнес, гарааны бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчдийг цуглуулан "Говь-Алтай аймгийн ЖДБ, Гарааны бизнес, ханган нийлүүлэгчдэд тулгардаг асуудлууд, зээл санхүүжилт, худалдан авалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Хан-Алтай Ресурс ХХК-н Худалдан авалтын газрын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санг бүрдүүлснээрээ онцлог байлаа.
Бидний урилга хүсэлтийг хүлээн авч өдөрлөгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бүхий л байгууллагууд болон нийт оролцогч нартаа баярлалаа. ... See MoreSee Less
0 CommentsComment on Facebook