Буцах

Төсөл хөтөлбөрүүд

YBM ЗАЛУУСЫГ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХСАНААЧЛАГА ХӨТӨЛБӨР ТӨСӨЛ

 

   Англид төвтэй Youth Business International санаачлага 2013 оноос эхлэн Монгол улсад өөрийн үйл ажиллагаа явуулахаар болсон. Youth Business International санаачлага нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих замаар тэднийг ажилтай, орлоготой иргэн болгож давхар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд манай улсад үйл ажиллагаа явуулахаар болсон нь хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг орны хувьд том боломж болж байна. Youth Business International санаачлагын хувьд тухайн улсдаа бизнесийг дэмжих чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа туршлага бүхий, шилдэг байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд Хөгжлийн Шийдэл ТББ-ыг энэхүү санаачлагыг Монгол дахь хэрэгжүүлэгчээр сонгосон. Монгол улс дахь үйл ажиллагаа YBM буюу Youth Business Mongolia нэртэйгээр хэрэгжиж байна.

ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БИЗНЕСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН САЙЖРУУЛАХ НЬ СУРГАЛТ, УУЛЗАЛТ

Орчин үеийн чухал хандлагуудын нэг болсон хүртээмжтэй байдлын ач холбогдлыг Хойд Америк болон Баруун Европ харьцангуй илүү сайн ойлгодог. Хүртээмжтэй байдлын дэмжсэнээр тухайн байгууллагын нэр хүнд ОУ-н стандартаар огцом нэмэгдэхээс гадна, ажилчдаа хадгалж үлдэх, ашгаа өсгөх, нэмэлт хөрөнгө оруулалт татах боломж нээгдэх зэрэг маш олон давуу талтай байдаг билээ. Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх явцыг хурдасгах, хөгжлийн сорилтуудыг даван хүртээмжтэй байдлын ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Хүртээмжтэй байдлын ач холбогдлыг Youth Business International ОУ-н байгууллага таниулах хүрээнд гишүүн байгууллагууддаа тогтмол чанартай сургалтуудыг олгож хамруулдаг.

Ялгаварлан гадуурхалтын сөрөг нөлөөг таниулах, байгууллагын бүтээмж, ажилчдын
энтерпренершип санаачилга болон уран сэтгэмжийг нэмэгдүүлэх аргуудаас хуваалцах, мэдлэг мэдээлэл түгээх, залуучуудын эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, залуу бизнес
эрхлэгчдэд ур чадвар олгох зорилготой YBI-с олгосон сургалтыг Монгол залуус болон нийгэмд зориулж өөрчлөн уялдуулж шинэчилсэн сургалтыг Залуу Бизнесийг Дэмжих
Санаачлага тогтмол Улаанбаатар хотод болон орон нутгаар зохион байгуулдаг билээ.
Ялгаварлан гадуурхалтын сөрөг нөлөөг ойлгож, мөн санамсаргүй байдлаар ялгаварлан гадуурхалт явагдаж бизнест сөрөг нөлөө үзүүлж болох талаар мэдлэг олгох нь энэ сургалтын гол зорилго юм. Хүртээмжтэй байдлыг дэмжсэнээр бизнест олон төрлийн давуу талууд үүсэж болох талаар оролцогчид мэдлэгтэй болдог.

mnMN