Буцах
Хөдөлмөрийн харилцааны зохицуулалтаар хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах

Хөдөлмөрийн харилцааны зохицуулалтаар хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах

Зорилго: 

BEST хөтөлбөрийн Хүнийн нөөцийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцааны зохицуулалтаар хууль, эрх зүйн нийцлэлийг хангах болон хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах.

Хэрэгцээ шаардлага: 

BEST хөтөлбөрийн ХН-ийн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдаж буй гэрээ, журам, тушаал, шийдвэрүүд болон бусад баримт бичгүүдийн хууль, эрх зүйн нийцлэлийг хангах мөн хөдөлмөрийн маргаан, үүсэж болзошгүй эрсдлээс хамгаалах үүднээс хууль зүйн үйлчилгээ, зөвлөгөө авах шаардлагатай байгаа.

Техникийн тодорхойлолт

  Шаардлага
1 Хөдөлмөрийн харилцаагаар доод тал нь 5 жил ажиллаж байсан туршлагатай байх
2 Хуульч өмгөөлөгч мэргэжилтэй байх (доод тал нь 8 жил)
3 Хуулийн чиглэлээр зөвлөгөө, судалгаа, мэдээлэл, сургалтын үйлчилгээ үзүүлдэг байх
4 Хөдөлмөрийн эрх зүйн маргаанаар ажиллаж байсан тушлагатай байх (доод тал нь 8 жил)

Нийлүүлэгчийн шаардлага

1 Аж ахуй нэгжийн гэрчилгээ Бүртгэлтэй аж ахуй нэгж байх
2 Хариуцлага Баримт бичгийн бүрдүүлэлт цаг тухайд нь гаргаж өгдөг байх
3 Туршлага ХН-н чиглэлээр амжилттай ажиллаж байсан түүхтэй байх

Бүрдүүлэх материалууд

Дараах материалуудыг доорх дарааллын дагуу үргэлжилсэн нэг PDF файл хэлбэрээр ирүүлнэ.

  1. Техникийн тодорхойлолт, нийлүүлэгчийн шаардлага хангаж буй тухай болон үнийн саналыг ирүүлэх
  2. Байгууллагын гэрчилгээний хуулбар;
  3. Байгууллагын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл
  4. Тухайн чиглэлээр ажиллах мэргэшилтэй 3 ажилтны CV-г хавсаргах

Материал хүлээн авах

Тавигдах шаардлагыг хангаж буй албан байгууллага дээрх материалуудыг Монгол эсвэл Англи хэл дээр бэлтгэж 2024 оны 09-р сарын 27-нд багтаан procurement@dsmongolia.org, temuulen@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 7722-2210 дугаараар авах.

 


mnMN