Буцах
“Хүнсний үйлдвэрийн хог хаягдлын шийдэл, дахин боловсруулах технологи” чиглэлээр гарын авлага болон сургалт хийх зөвлөх үйлчилгээний ажил

“Хүнсний үйлдвэрийн хог хаягдлын шийдэл, дахин боловсруулах технологи” чиглэлээр гарын авлага болон сургалт хийх зөвлөх үйлчилгээний ажил

Зорилго:
Хүнсний салбарт эцсийн бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй ихэнх ЖДБ нар нь хог хаягдлаа шууд хаяж байна. Хог хаягдлыг нэмүү өртөг шингээн дахин ашиглах нь олон давуу талтай бөгөөд үйлдвэрлэгч нар нь тойрог эдийн засагт орох, хог хаягдлыг байгаль дэлхийд ээлтэй байдлаар шийдэх, зарим хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг шийдлийг танилцуулах зорилготой.

Танилцуулга: Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн.

Гүйцэтгэх ажил:

  • “Хүнсний үйлдвэрийн хог хаягдлын шийдэл, дахин боловсруулах технологи” чиглэлээр шийдэл, хэрхэн хэрэгжүүлэх, технологийн арга зүйг танилцуулсан гарын авлагын эх бэлтгэж өгөх
  • BEST хөтөлбөр хэрэгжиж буй 3 байршилд, хүнсний чиглэлийн харилцагч нарт хог хаягдлын шийдэл, дахин боловсруулах технологийн сургалт хийх
  • Сургалтанд хамрагдсан зарим аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын шийдэл

Тайлагнах

  • Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
  • Гарын авлагыг файл хэлбэрээр авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.

Тавигдах шаардлага:

  • Гарын авлага боловсруулах, зөвлөгөө өгөх ажлын туршлагаа батлах үүднээс ижил төстэй ажлын танилцуулга, гэрээ, акт ирүүлэх
  • Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 3-оос дээш байх ба зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх
  • Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 23 сая төгрөгт багтаасан байх ба өөрийн үнийн саналыг байгууллагын албан хуудаст бэлтгэж ирүүлэх/НӨАТ орсон эсэхийг тодорхой бичих
  • Байгууллагын танилцуулга
  • Дээрх ажилтай холбоотой урьдчилсан ажлын төлөвлөгөөг ирүүлвэл давуу тал болно.

* Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр нь татвараас чөлөөлөгдсөн байдаг тул нийт зардалд НӨАТ тусгагдаагүй болно.

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Холбогдох баримт бичгийг:

 munkhtogtokh@dsmongolia.org; procurement@dsmongolia.org; 

Утас: 99194028, 77222210


mnMN