ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, БАГЛАА БООДОЛ, ШОШГОЛОЛТОД ТАВИГДАХ СТАНДАРТ ШААРДЛАГУУД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Зорилго: Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтод тавигдах үндэсний болон олон улсын стандарт шаардлагууд, савласан хүнсний бүтээгдэхүүний гэмтлүүд, тэдгээрийн шалтгаан, сав баглаа боодлын БЖДБ-т тохиромжтой орчин үеийн шийдлүүд, тоног төхөөрөмж зэргийг танилцуулах гарын авлага боловсруулах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
Хугацаа:
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх: 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 5 дүгээр сарын 22 хүртэл
Гүйцэтгэх ажил:
- Гарын авлага боловсруулах
Сэдэв: Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтод тавигдах шаардлагууд
- Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол ба хүнсний аюулгүй байдал
- Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтод тавигдах үндэсний болон олон улсын стандарт шаардлагууд
- Савласан хүнсний бүтээгдэхүүний гэмтлүүд, тэдгээрийн шалтгаан
- Сав баглаа боодлын БЖДБ-т тохиромжтой орчин үеийн шийдлүүд, тоног төхөөрөмж
- Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтын зөрчил, хариуцлага
- Сургалт зохион байгуулах
- Боловсруулсан гарын авлагын хүрээнд BEST хөтөлбөрийн харилцагчдад зориулсан танхимын болон онлайн сургалт зохион байгуулах
- Хэлэлцүүлэг зохион байгуулах
- Хүнсний сүлжээний оролцогчдод зориулсан хэлэлцүүлэг зохион байгуулах
- Тайлагнах
- Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
- Гарын авлагыг файл хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
- Захиалагч нь сургалтын хөтөлбөр, PPT танилцуулгыг сургалт зохион байгуулахаас 1 долоо хоногийн өмнө хүлээн авч санал өгнө.
Холбоо барих:
Email: enkhtuya@dsmongolia.org
Утас: 95055331, 77224007