Буцах
Хүнс, Хөдөө Аж Ахуйн Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын санал хүлээн авах урилга

Хүнс, Хөдөө Аж Ахуйн Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын санал хүлээн авах урилга

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалагч гэх) хүрээнд ‘BEST хөтөлбөрийн харилцагч Хүнс, Хөдөө Аж Ахуйн салбарын Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын саналаа ирүүлэхийг урьж байна.

Та нийлүүлэгчээс ирүүлэх хэсэгт заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн procurement@dsmongolia.org болон enkhtuya@dsmongolia.org хаягаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөрийн харилцагч жижиг дунд бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүний чанарыг хүнсний стандарт, техникийн зохицуулалтуудын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэх, боломжит урт хугацаанд хадгалах, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх, Эрүүл ахуй, Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ. Зөвлөх үйлчилгээг дор дурдсан салбарт үзүүлнэ. Үүнд:

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Хүнсний ба хүлэмжийн ногоо

Зөвлөхийн байгууллага нь салбар тус бүрээр саналаа ирүүлэх ба нэг байгууллага нэг салбарын нэг санал, эсвэл өөрсдийн чадавхийн хүрээнд 2-3 салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын санал ирүүлэх боломжтой.

Зөвлөх үйлчилгээний гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулах бөгөөд гэрээний дагуу хийсэн ажлын гүйцэтгэлээр төлбөр төлөгдөнө.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд хийх ажлууд:

  1. Богино хугацааны сургалт зохион байгуулах
  2. Харилцагчийн бизнест очиж зөвлөгөө өгөх
  3. Гарын авлага боловсруулах

Ажлын саналд зөвлөхийн 1 цагт ногдох төлбөрийг тодорхой тусгана.

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

1. Үнийн санал;

2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;

3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд


mnMN