Буцах
Толгойтын голын эргийн хамгаалалтын сувгийн дагуух гадна цахилгааны 10кВ ЦДАШ болон кабель шугам, 0.4кВ ЦДАШ болон кабель шугамуудыг шилжүүлэх ажил    

Толгойтын голын эргийн хамгаалалтын сувгийн дагуух гадна цахилгааны 10кВ ЦДАШ болон кабель шугам, 0.4кВ ЦДАШ болон кабель шугамуудыг шилжүүлэх ажил    

ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийн Шийдэл ТББ нь Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийг аюулгүй байдлыг хангах зорилгоор Дасан зохицох сангийн санхүүжилттэй Монгол Улс НҮБ-н ХАБИТАТ байгууллагын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь голын болон халиа, тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бөгөөд улс орны хэмжээнд баримтлах бодлого, зохицуулалтыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох, зорилтод гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах инженерийн байгууламж барих, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, мэдлэг мэдээллийг санг бий болгож, иргэдийн бүлгийн оролцоог бий болгох зэрэг олон ажлуудыг багтаасан.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2025 оны 07-р сарын 09

Тендер шалгаруулалтын дугаар:

Тендер шалгаруулалтын нэр:  Толгойтын голын эргийн хамгаалалтын сувгийн дагуух гадна цахилгааны 10кВ ЦДАШ болон кабель шугам, 0.4кВ ЦДАШ болон кабель шугамуудыг шилжүүлэх ажил    

 Хөгжлийн шийдэл Төрийн Бус Байгууллага нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Толгойтын голын эргийн хамгаалалтын сувгийн дагуух гадна цахилгааны шонгийн шилжүүлэлтийн ажил”г гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон ажлын туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерийн төсвийн 40% ба түүнээс дээш байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40% ба түүнээс дээш байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Холбогдох тусгай зөвшөөрөл.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерийн хамт 7,645,000 (Долоон сая зургаан зуун дөчин таван мянган) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгаа нь тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногт хүчинтэй байна.

                               

Тендерийг 2025 оны 07 дугаар сарын 29ны өдрийн 14 цаг 50 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2025 оны 07 дугаар сарын 29ны өдрийн 15:00 цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авна уу.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Премиум паласе,

5 дугаар давхар, 512 тоот

 Харилцах утас: 11-322711

 

 

 


mnMN