Тайз, дэлгэц, тохижилт, дууны системээр үйлчлэх байгууллагыг сонгон шалгаруулах
Ажил үйлчилгээний зорилго
Төслийн үйл ажиллагааны нэгдсэн томоохон арга хэмжээг Шангри-Ла зочид буудлын Ballroom-д 2024 оны 10-р сарын 25-нд зохион байгуулж байгаа бөгөөд тайз, дэлгэц, тохижилт, дууны системээр үйлчлэх байгууллагыг сонгон шалгаруулах зорилготой.
Техникийн тодорхойлолт
|
Шаардлага |
Тавигдах шаарлагууд |
1
|
4х4 хэмжээтэй 1 LED 7х4 хэмжээтэй 2 LED 4×2.5 хэмжээтэй 2 LED дэлгэцээр үйлчлэх боломжтой байх |
Өөрийн болон түрээсийн тоног төхөөрөмжийн жагсаалт |
2 |
Тухайн дэлгэцүүдийг тогтоох карказийн ажлыг өөрсдөө гүйцэтгэх боломжтой байх |
Өөрийн болон түрээсийн карказын ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэх |
3 |
LED дэлгэцийн өмнө 18х4 м хэмжээтэй тайз байрлуулах |
80 см өндөртэй, LED дэлгэцний өмнүүр тайз засах |
4 |
2024.10.25-ны өдөр тухайн үйл ажиллагааг гүйцэтгэх боломжтой байх |
10.24-нд бэлтгэл ажлыг хангаж гүйцэтгэх боломжтой бөгөөд 10.25-нд үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой байх |
5 |
Үүдний хэсгийн тохижилтыг хийж гүйцэтгэх, үндсэн үйл ажиллагааны дизайныг гаргах |
Захиалагчийн шаардлагад нийцсэн баннер, тавиур, дизайныг гаргах, |
6 |
Төв тайзны гэрэлтүүлгийн ажил Тайзны нүүр гэрэл Үүдний хэсгийн гэрэлнүүд Баннерийн гэрэл Карказийн гэрэл хангалттай хэмжээгээр тусгах
|
Бичлэг хийгдэх тул хангалттай хэмжээний гэрэлтүүлэгтэй байх, Тасралтгүй найдвартай ажиллагаатай байх, техникч үйл ажиллагааны турш ажиллах |
|
Дууны систем микрофон, пультээр хангах |
Тасралтгүй найдвартай ажиллагаатай байх, шйо ажиллагааны турш техникч ажиллах |
|
Бусад ажил, тохижилт Индэр, 24 ширхэг бүтээгдэхүүний тавиур, 6 ширхэг ном, сэтгүүлийн тавиурыг үүдний хэсэгт байршуулах |
Захиалагчийн шаардсан тавиурыг тохижилтыг хийж гүйцэтгэх, |
Нийлүүлэгчийн шаардлага
1 |
Аж ахуй нэгжийн гэрчилгээ
|
Бүртгэлтэй аж ахуй нэгж |
2 |
Туршлага |
Шангри-Ла зочид буудалд 200-с дээш хүнтэй үйл ажиллагааг зохион байгуулж байсан туршлагатай байх |
3 |
Ажиллах хүчний мэдээлэл |
Үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангах ажилтны тоо |
5 |
Тоног төхөөрөмжийн хүрэлцээ |
Өөрийн болон түрээсийн найдвартай, чанартай тоног төхөөрөмжтэй байх |
Бүрдүүлэх материалууд
Дараах материалуудыг доорх дарааллын дагуу үргэлжилсэн нэг PDF файл хэлбэрээр ирүүлнэ.
- Техникийн тодорхойлолт, нийлүүлэгчийн шаардлага хангаж буй тухай болон үнийн саналыг ирүүлэх
- Байгууллагын гэрчилгээний хуулбар;
- Байгууллагын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл
- Техник тоног төхөөрөмжийн мэдээлэл
- Ажиллах хүчний тоон мэдээлэл
Материал хүлээн авах
Тавигдах шаардлагыг хангаж буй албан байгууллага дээрх материалуудыг Монгол эсвэл Англи хэл дээр бэлтгэж 2024 оны 09-р сарын 24-нд багтаан procurement@dsmongolia.org, erdenebayar@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88105391 дугаараар авах.
Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “Арга хэмжээ зохион байгуулах санал” гэж бичиж ирүүлнэ.