Буцах
ОРГАНИК ХҮНСНИЙ НОГОО ҮЙЛДВЭРЛЭЛ БА БАТАЛГААЖУУЛАЛТ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

ОРГАНИК ХҮНСНИЙ НОГОО ҮЙЛДВЭРЛЭЛ БА БАТАЛГААЖУУЛАЛТ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Зорилго: Хүнсний ногоо үйлдвэрлэлийг органик хэлбэрт шилжүүлэх, органик хүнсний ногоо үйлдвэрлэснээ баталгаажуулах замаар хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжийг нь нэмэгдүүлэх

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх: 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 5 дүгээр сарын 22 хүртэл

Гүйцэтгэх ажил:

  1. Гарын авлага боловсруулах

Сэдэв: Органик хүнсний ногоо үйлдвэрлэл ба баталгаажуулалт

  • Органик бүтээгдэхүүний тухай хуулийн танилцуулга
  • Органик хүнсний ногоо үйлдвэрлэлд шилжихийн тулд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд
  • Органик хүнсний ногоо үйлдвэрлэлийг баталгаажуулах, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх үйл ажиллагаа
  • Органик тэмдэг хэрэглэх, суртчилах, худалдаалахад тавигдах шаардлагууд
  • Органик бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтод тавигдах шаардлагууд
  1. Сургалт зохион байгуулах
  • Боловсруулсан гарын авлагын хүрээнд BEST хөтөлбөрийн харилцагчдад зориулсан танхимын болон онлайн сургалт зохион байгуулах
  1. Зөвлөгөө өгөх
  • Органик үйлдвэрлэлд шилжих ганцаарчилсан зөвлөгөөг 5-оос доошгүй АА-д өгөх
  1. Тайлагнах
  • Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
  • Гарын авлагыг файл хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
  • Захиалагч нь сургалтын хөтөлбөр, PPT танилцуулгыг сургалт зохион байгуулахаас 1 долоо хоногийн өмнө хүлээн авч санал өгнө.

  Тавигдах шаардлага:

  1. Аж ахуйн нэгж байх. Улсын бүртгэлийн гэрчилгээ ирүүлнэ. Улсын бүртгэл, татварын нэгдсэн бүртгэлийн систем, банкны дансны нэр нэрээр байх
  2. Ажлын туршлагатайг батлах ижил төстэй ажлын танилцуулга ирүүлэх
  3. Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 2-оос дээш байх. Зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх
  4. Үнийн саналыг өөрийн байгууллагын албан хуудаст бэлтгэж ирүүлэх

Холбоо барих: Email: enkhtuya@dsmongolia.org

Утас: 95055331, 77224007   


mnMN