Буцах
МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ТОЙРОГ ЭДИЙН ЗАСАГ БА НОГООН БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛД БИЧИЛ, ЖДБЭ-ИЙГ  ЧАДАВХЖУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ТОЙРОГ ЭДИЙН ЗАСАГ БА НОГООН БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛД БИЧИЛ, ЖДБЭ-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхий нийтээр байгалийн баялгийг үр ашигтай, хаягдал багатайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилж анхнаас нь “дахин хэрэглэгдэхүйц” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, улмаар хэмнэлттэй, үр дүнтэй, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх эдийн засгийн шинэ загварыг дэлхий нийтээр зорьж байна.

Уг эдийн засгийн загварыг Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалга, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр  “Тойрог эдийн засаг (ТЭЗ) ба ногоон бизнесийн чиглэлд БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ  чадавхжуулах” зөвлөх үйлчилгээг IRIM, ТоС Холбоо, Хөгжлийн шийдэл ТББ хамтарсан төслийн баг 2022 оны 11 сараас 2024 оны 05 сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.

Зөвлөх үйлчилгээний төсөл нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг эмэгтэй эзэнтэй болон эмэгтэй удирдлагатай БЖДБЭ-ийг COVID-19-ийн дараах хямралаас бизнесээ сэргээж, тогтвортой ногоон сэргэлтийг хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах 3 бүрэлдэхүүн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:  

  • НЭГДҮГЭЭРТ, тойрог эдийн засгийг дэмжсэн бодлогын орчин, хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, тойрог эдийн засгийг нэвтрүүлэх боломж, хүндрэл бэрхшээлийн талаар цогц үнэлгээ хийх
  • ХОЁРДУГААРТ, судалгааны үр дүнд үндэслэн зорилтот салбарын БЖДБЭ-ийн тойрог эдийн засгийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, чадав бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
  • ГУРАВДУГААРТ, чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн үр дүнд суурилан үндэсний болон олон улсын түвшинд бий болсон үр дүнгийн талаарх мэдээлэл түгээх, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах юм.

Нийт 19 сарын хугацаанд хэрэгжүүлэх уг зөвлөх үйлчилгээний төслийн хүрээнд гүйцэтгэх үйл ажиллагаа, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүй, аргачлалыг төслийн гол оролцогч талуудад танилцуулах, санал авах зорилготой төслийн нээлтийн семинарыг 2022 оны 11 сарын 29-ны өдөр зохион байгууллаа.


mnMN