Буцах
“ОЁДЛЫН КЛАСТЕР ДАХ САЙН ЗАСАГЛАЛ, МЕНЕЖМЕНТ” гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах Үндэсний Зөвлөх байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

“ОЁДЛЫН КЛАСТЕР ДАХ САЙН ЗАСАГЛАЛ, МЕНЕЖМЕНТ” гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах Үндэсний Зөвлөх байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Зорилго:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд “ОЁДЛЫН КЛАСТЕР ДАХ САЙН ЗАСАГЛАЛ, МЕНЕЖМЕНТ” гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах байгууллагын сонгон шалгаруулах

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх: 2023 оны 12 дугаар сарын 28-наас 2024 оны 3 дугаар сарын 25 хүртэл

Гүйцэтгэх ажил:

Гарын авлага боловсруулах: Оёдлын кластер дах сайн засаглал, менежмент

Санал болгож буй агуулга:

  • Кластерын санаачилга/зөвлөл, түүний зохион байгуулалтын бүтэц
  • Кластер дах бодлогын баримт бичгүүд/дүрэм, журам, гэрээ гм/
  • Кластерын бизнес төлөвлөлт ба санхүүжилт
  • Кластерын төслийн удирдлага, үйл явц
  • Оролцогч, дэмжигч талуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа
  • Кластерын гишүүд, хэрэглэгчдийн хамтын сүлжээ/платформ/-г хөгжүүлэх нь
  • Хяналт үнэлгээ, эрсдэлийн удирдлага

Сургалт зохион байгуулах

  • Боловсруулсан гарын авлагын хүрээнд BEST хөтөлбөрийн 3-аас цөөнгүй салбарт сургалт зохион байгуулах, хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн зөвлөмж санал өгөх

Зөвлөх үйлчилгээний техникийн тодорхойлолт

Зөвлөх үйчилгээгээр хийгдэх ажлууд

Тавигдах шаардлагууд

Гарын авлага боловсруулах, сургалт зөвлөгөө өгөх

Оёдлын салбар дахь кластерын бодлогын баримт бичиг, загвар, сайн туршлага бүхий гарын авлага боловсруулах чадамжтай байх

Сургалт, зөвлөгөө өгөх туршлагатай байх

Санал болгож буй зөвлөхүүдийн туршлага 3-аас дээш жил байх

Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 2-оос дээш байх

 

Нийлүүлэгчид тавигдах шаардлага

Шаардлага

Тодорхойлолт

ААН байх

Улсын бүртгэл ба татварын цахим бүртгэлийн системд нэг нэрээр бүртгэлтэй байх

Ажлын туршлага

Бизнес хөгжлийн сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай байх

Мэргэшсэн байдал

Өртгийн сүлжээ, кластер чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байх

 

Холбоо барих:

Email: enkhtuya@dsmongolia.org

Утас: 95055331, 77222210


mnMN