ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: Хүнсний үйлдвэрт ҮЗД ба ЭАЗД хэвшүүлэх
Зорилго: Сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт Үйлдвэрлэлийн ба Эрүүл ахуйн зохистой дадал хялбаршуулан нэвтрүүлэх заавар танилцуулах сургалт зохион байгуулах
Хугацаа:
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 35 өдөрт багтааж гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх ажил:
- Сургалт зохион байгуулах
- Сургалтын материал бэлтгэх
- BEST хөтөлбөрийн 13 салбарт сургалт зохион байгуулах
- Сургалтын үеэр хүнсний үйлдвэрүүдэд зөвлөгөө өгөх
- Тайлагнах
- Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
- Гарын авлагыг файл хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
- Захиалагч нь сургалтын хөтөлбөр, PPT танилцуулгыг сургалт зохион байгуулахаас 1 долоо хоногийн өмнө хүлээн авч санал өгнө.
Зөвлөх үйлчилгээний байгууллагад тавих шаардлага:
- Аж ахуйн нэгж байх- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх
- Хүнсний чиглэлийн үйлдвэрийн чанарын удирдлагын тогтолцоо, стандартын чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг туршлага 3-аас дээш жил байх- ижил төстэй ажлын гэрээ, тайлангийн хуулбар ирүүлэх
- 5-аас дээш ажлын туршлагатай, мэргэшсэн зөвлөхийн тоо 3-аас дээш байх- Санал болгох зөвлөхүүдийн CV ирүүлэх
Холбоо барих:
Email: procurement@dsmongolia.org; enkhtuya@dsmongolia.org
Утас: 95055331, 77224007