Буцах
Зөвлөх үйлчилгээ, сургалт хийх багш нар бүхий байгууллага сонгон шалгаруулах

Зөвлөх үйлчилгээ, сургалт хийх багш нар бүхий байгууллага сонгон шалгаруулах

Худалтан авалтын нэр

“Тойрог эдийн засаг (ТЭЗ) ба ногоон бизнесийн чиглэлд БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ  чадавхжуулах” зөвлөх үйлчилгээ, сургалт хийх багш нар бүхий байгууллага сонгон шалгаруулах

Захиалагч байгууллагын нэр

Хөгжлийн Шийдэл ТББ

Ажил үйлчилгээний зорилго

Аялал жуулчлалын салбарын БЖДБЭ-дэд Тойрог эдийн засгийн хандлагыг нэвтрүүлэх бизнес загварыг тодорхойлох, түүнийг амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлэхийн тулд гурван удаагийн танхимын сургалт, хоёр удаагийн цахим сургалт, зургаан удаагийн менторинг зөвлөх үйлчилгээг нийт 350 БЖДБЭ-дэд хүргэх зөвлөх, сургагч багш сонгон шалгаруулах

Ерөнхий мэдээлэл

Азийн Хөгжлийн Банк нь COVID-19 цар тахлын дараах жендэрийн оролцоотой ногоон бизнесийг дэмжих чиглэлд БНХАУ болон Монгол Улсад бүс нутгийн мэдлэг, техник туслалцааны төслийг санхүүжүүлж байна.  

“Тойрог эдийн засаг (ТЭЗ) ба ногоон бизнесийн чиглэлд БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ  чадавхжуулах” зөвлөх үйлчилгээ нь тойрог эдийн засаг, ногоон технологийн талаарх мэдлэг, чадавхыг бэхжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг дэмжих үндсэн зорилготой. Тус зөвлөх үйлчилгээ нь эмэгтэй эзэнтэй болон эмэгтэй удирдлагатай БЖДБЭ-ийг COVID-19-ийн дараах хямралаас бизнесээ сэргээж, тогтвортой ногоон сэргэлтийг хийхэд нь туслах юм. Мөн ажлын даалгаварт тусгагдсаны дагуу аялал жуулчлалын салбар дахь хоол, хүнс, сав баглаа боодлын салбарыг хамрах бөгөөд тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг түлхүү хамруулж, дэмжиж байгаагаараа онцлог.  

Ажил үйлчилгээний хэрэгцээ шаардлага

Аялал жуулчлалын салбарын БЖДБЭ-дэд Тойрог эдийн засгийн хандлагыг нэвтрүүлэх бизнес загварыг тодорхойлох, түүнийг амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлэхийн тулд гурван удаагийн танхимын сургалт, хоёр удаагийн цахим сургалт, зургаан удаагийн менторинг зөвлөх үйлчилгээг нийт 350 БЖДБЭ-дэд хүргэнэ. Тойрог эдийн засгийн үндсэн ойлголтууд, жендерийн тэгш оролцоотой засаглал, ногоон бизнес дадлыг суулгах шинэлэг, дэвшилтэт хэрэглэгдэхүүнүүдийг (tools) агуулсан тойрог эдийн засгийн сургалтын модуль хөтөлбөр, гарын авлагыг бизнесийн болон тойрог эдийн засгийн мэргэжилтнүүдийн тусламжтай бэлтгэх, сургалт явуулах юм.

Сургалтын материал боловсруулах, Сургалт хийх (Үүгээр хязгаарлагдахгүй)

  • ЖДБизнесийн бизнесийн дезайн, дахин загварчлал, бизнес загварчлал;
  • Үйлдвэрлэлийн дахин загварчлалийн симуляцын арга аргачлал;
  • Үйлдвэрлэлийн тойрог эдийн засгийн (ТЭЗ), хог хаягдалын дахин боловсруулах, дахин ашиглах, эрчим хүч, дулааны хэмнэлт, нөөцийг зохистой ашиглалт, дахин ашиглах менежмент, үр ашигтай ложистик, түүхий эд материал бэлтгэн нийлүүлэлтийн менежмент гэх ерөнхий чиглэлийн хүрээнд дараах дэд сэдвүүд байж болно.
  • Тойрог эдийн засгийн сургалтыг 350 бизнес эрхлэгч нарт Улаанбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад хүргэх

Тавигдах шаардлага

Бизнесийн зөвлөх байгууллага болон тухайн ажил үйлчилгээ үзүүлэгч нар нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Багын ахлагч нь тухайн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Бизнесийн зөвлөх чиглэлээр ажиллаж байсан 5 жилийн туршлагатай;
  • Сургалтын гарын авлага, бичил, жижиг дунд бизнесийн сургалтын материал, хамгийн багадаа 2 бүтээл, гарын авлага боловсруулж байсан туршлагатай байх;
  • ТЭЗ-ийг ЖДБизнесүүдэд нутагшуулах талаар мэдлэгтэй байх;
  • Харилцааны өндөр ур чадвартай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх;
  • Ажлын үр дүнгээ гол оролцогч талуудад цагт нь, нягт нямбай тайлагнах, танилцуулах чадвартай байх;

Шалгаруулалтын үнэлгээний матриц

  Нийт Үнэлгээний Тус бүрийн үнэлгээ Шалгуурууд Тавигдах шаардлага
Сургалтын агуулга:               70% 20% Сургалтын сэдэвүүдийг маш тодорхой тусгагдсан Бүрэн сургалтын модуль хөтөлбөр санал болгосон Сургалтын хэрэгцээ шаардлагыг бүрэн илрүүлж тодорхойлсон Гарын авлагуудыг боловсруулах төлөвлөгөө гаргасан  
Зөвлөхүүдийн ур чадвар: 40% Сургалтын багц материал, гарын авлага боловсруулах багын ахлагч нь багадаа 5 жилийн туршлага, бусад гишүүд нь 3 жилийн туршлагатай.Хамгийн багадаа 2 ном, гарын авлага боловсруулж байсанТойрог эдийн засгийг ЖДБизнесүүдэд нутагшуулах талаар мэдлэгтэй байхМэргэжлийн зөвлөхийн гэрчилгээтэй    
Бусад холбогдох бичиг баримт 10% Аж ахуй нэгжийн гэрчилгээБайгууллагын танилцуулгаИжил төрлийн үйлчилгээ үзүүлсэн туршлага нотлох баримт  
Санхүүгийн үнэлгээ   30%   Санхүүгийн задаргаа ирүүлнэ.  
Нийт үнэлгээ 100%  
 

Техникийн тодорхойлолт

    Тавигдах шаарлагууд Эзлэх хувь
1 Бүрэн сургалтын модуль хөтөлбөр санал болгосон   Цогц сургалтын модуль хөтөлбөрийг сэдэвүүдийн хүрээнд санал болгосон байх 20%
2 Сургалтын сэдэвүүдийг маш тодорхой тусгагдсан Сургалтын сэдэвүүдийг бүлэглэн санал болгосон байх 20%
3 Сургалтын материал, PPT боловсруулах   Багын ахлагч нь багадаа 5 жилийн туршлага, бусад гишүүд нь 3 жилийн туршлагатай. 20%
4 Сургалт хийж байсан туршлага Хамгийн багадаа 3 жил сургалт хийсэн байх   20%
5 Сургалтын багц материал, гарын авлага боловсруулах багын туршлага Тойрог эдийн засгийг ЖДБизнесүүдэд нутагшуулах талаар мэдлэгтэй байх   20%

Нийлүүлэгчийн шаардлага

1 Аж ахуй нэгжийн гэрчилгээ   Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, багадаа 4 жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай.
2 Байгууллагын танилцуулга   Бизнесийн зөвлөх үйлчилгээ, тэр дундаа ТЭЗ, байгаль орчны чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай
3 Ижил төрлийн үйлчилгээ үзүүлсэн туршлага нотлох баримт Хамгийн багадаа 2  ТЭЗ, байгаль орчны чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан эсэх нотлох баримт, үүнд үйлчлүүлэгчийн тодорхойлолт, тайлангийн хуулбарийн аль нэг байж болно.
4 И баримтын системд бүртгэлтэй эсэх И баримтын системд бүртгэлтэй байх

Бүрдүүлэх материалууд

Дээрх шалгууртай уялдсан дараах материалуудыг доорх дарааллын дагуу үргэлжилсэн нэг PDF файл хэлбэрээр ирүүлнэ.

  1. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  2. Бизнесийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь байгууллага байна. Тиймээс байгууллагын гэрчилгээний хуулбар;
  3. Байгууллагын танилцуулга;
  4. Тухайн багт ажиллах багадаа 3 зөвлөхийн CV, болон мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;
  5. Мэргэшил, тавигдах шаардлагад тусгагдсан туршлагыг нотлох нэмэлт холбогдох бичиг баримтууд.

Материал хүлээн авах

Тавигдах шаардлагыг хангаж буй хувь хүн, албан байгууллага дээрх материалуудыг Монгол хэл дээр бэлтгэж 2023 оны 6-р сарын 14-ны 17 цагаас өмнө procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “ТЭЗ_Зөвлөх Байгууллагын нэрээ бичих” гэж бичиж ирүүлнэ. Тодруулах хаяг: +97699025184 (WhatsApp) хаягаар хандана уу.


mnMN