ЖДБ эрхлэгчдэд хэрэгцээтэй Монгол улсын хууль, тогтоомж, журмуудын эмхэтгэл, хоорондын хамаарал болон жижиг дунд бизнесүүдэд зориулсан зөвлөмжийн гарын авлага боловсруулах ажлын үнийн санал авах урилга
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “ЖДБ эрхлэгчдэд хэрэгцээтэй хууль, тогтоомж, журмуудын эмхэтгэл, хоорондын хамаарал болон ЖДБ-үүдэд зориулсан зөвлөмж” боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгждэг хууль, тогтоомж, журам, холбогдох бусад шийдвэрүүдийн онцлох зүйл заалтуудыг эмхэтгэж, эдгээр хууль, эрх зүйн актуудын хоорондын холбоо хамаарлыг тайлбарлах, ЖДБ-үүдэд зориулсан зөвлөмжийг бодит жишээ, баримтаар баяжуулсан агуулгатай гарын авлага боловсруулан 2022 оны 01 сарын 21-ний дотор захиалагч талд хүлээлгэн өгөх.
Гарын авлагын агуулгын хүрээ:
- Хууль, тогтоомж, журмуудын ЖДБ-үүдэд чухал ач холбогдолтой зүйл, заалтуудын эмхэтгэл
- Дээрх хууль, тогтоомж, журмуудын хоорондын хамаарал
- Дээрх хууль, тогтоомж, журмууд болон бусад хууль зүйн актуудын үр дүнтэй ашиглахад чиглүүлсэн бодит жишээгээр баяжуулсан зөвлөмж /тухайн хуулийн хэрэглээтэй холбоотой гардаг маргаан, зөрчил, боломжуудыг харуулсан байвал тохиромжтой./
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
1. Үнийн санал;
2. Байгууллагын танилцуулга, ажлыг гүйцэтгэх багийн гишүүдийн мэдээлэл, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан бол нотлох баримтууд/
3. Гүйцэтгэх ажлыг хэрхэн хийх талаар ажлын удирдамж
- Хууль, тогтоомж, журмууд болон бусад эрх зүйн актуудын эмхэтгэл, хоорондын хамаарлыг хэрхэн хийх талаарх ажлын санал
- Хууль, тогтоомж, журмуудын ашиглалттай холбоотой зөвлөмжийг хэрхэн боловсруулах талаар ажлын ажлын санал