Буцах
Байгууллагын үйл ажиллагааны хүлэмжийн хийн ялгарлын тооцоолох, хүлэмжийн хийг бууруулах зөвлөмж боловсруулах, BEST хөтөлбөрийн харилцагчдад “Хүлэмжийн хийн тооцоолол, хүлэмжийн хийг бууруулах” сэдвийн хүрээнд сургалт орох ажилд үнийн санал ирүүлнэ үү

Байгууллагын үйл ажиллагааны хүлэмжийн хийн ялгарлын тооцоолох, хүлэмжийн хийг бууруулах зөвлөмж боловсруулах, BEST хөтөлбөрийн харилцагчдад “Хүлэмжийн хийн тооцоолол, хүлэмжийн хийг бууруулах” сэдвийн хүрээнд сургалт орох ажилд үнийн санал ирүүлнэ үү

Зорилго: Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хүлэмжийн хий ялгаруулалтын тооцооллыг хийж, хүлэмжийн хийг бууруулах зөвлөмж боловсруулах

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 12:00 цаг хүртэл

Зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 21 хоногт багтааж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх ажил:

  1. Хөгжлийн Шийдэл ТББ-н болон үзүүлж буй үйлчилгээний хүлэмжийн хийг тооцооллох, ажилчдад мэдлэг олгох сургалт орох
  • Байгууллагын үзүүлж буй үйлчилгээний хүрээнд хүлэмжийн хийн тооцооллыг олон улс эсвэл Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалаар тооцон гаргах
  • Тооцоололд үндэслэн хүлэмжийн хийг бууруулах зөвлөмж боловсруулах
  • Байгууллагын ажилтнуудад хүлэмжийн хий, түүнийг бууруулахтай холбоотой анхан шатны ойлголт өгөх 2 цагийн (120 минут) сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах

    2. BEST Хөтөлбөрийн харилцагчдад “Хүлэмжийн хийн тухай олголт өгөх, хүлэмжийн хийн тооцоолол, түүнийг бууруулах нь” агуулгын хүрээнд 4 цагийн (240  минут)  сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах

Зөвлөх үйлчилгээний байгууллагад тавих шаардлага:

  1. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 3-с дээш чиглэлийн туршлагатай байх-Байгууллагын танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын мэдээллийг ирүүлэх
  2. Хүлэмжийн хийн тооцоолол хийх, зөвлөмж боловсруулах чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай зөвлөхийн тоо 2-с дээш байх- Санал болгож буй зөвлөхүүдийн CV ирүүлэх

 Холбоо барих:

Email: procurement@dsmongolia.orgtuul@dsmongolia.org

Утас: 88105391, 77222210  


mnMN