BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДИЗАЙНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ААН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “ДИЗАЙНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ААН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ АЖИЛ”-г бүтэн цагаар хөтөлбөрийн оффист бүтэн цагаар байрлан гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн mungunbagana@dsmongolia.org хаягаар 2023 оны 09 дугаар сарын 25-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажлын зорилго:
BEST хөтөлбөрийн хүрээнд хийгдэх шаардлагатай бүх төрлийн эх бэлтгэлийн ажлыг байгууллагын болон донор байгууллагын брэндбүүк, маркетингийн бодлогод нийцүүлэх оюуны өмчийн маргаангүйгээр бэлтгэх
Гүйцэтгэх ажил:
- Сошиал медиа постер бэлтгэх
- Баннер, стэндийн эх бэлтгэх
- Зарим төрлийн ном гарын авлагын эх бэлтгэх
- Байгууллагын зарим контентыг ашиглан богино видео бэлтгэх
- Бусад нэмэлт шаардлагатай эхүүд
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
Мэдүүлгээ ирүүлж буй аж ахуйн нэгж нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ:
- Байгууллагын танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/
- Үнийн санал