‘BEST хөтөлбөрийн харилцагчийн амжилтын түүхүүдийг редакторлах ажлыг гүйцэтгэгч шалгаруулах’ ажлын санал хүлээн авах урилга
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘BEST хөтөлбөрийн харилцагчийн амжилтын түүхүүдийг редакторлах’ ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org болон bolortsetseg@dsmongolia.org хаягаар 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
BEST хөтөлбөрийн харилцагч жижиг дунд бизнес эрхлэгчдийн амжилтын түүхүүдийг мэргэжлийн түвшинд редакторлах ажлыг гүйцэтгэнэ.
Захиалгат ажлын хамрах хүрээ:
- Захиалагч талаас өгсөн мэдээлэл, шаардлагын дагуу агуулгыг сайжруулан хянах;
- Редакторлах 1 харилцагчийн амжилтын түүхийн бичвэр нь А-4-өөр 1-2 нүүр байна;
- BEST хөтөлбөрийн УБ болон Орон нутгийн салбарын харилцагч ЖДБ эрхлэгчдийн амжилтын түүхүүдийг редакторлах;
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
- Үнийн санал;
- Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
- Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;