BEST хөтөлбөрийн харилцагч Жижиг дунд бизнесүүд болон хөтөлбөрийн үйл АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ цуврал видео контент хийх АЖЛЫН САНАЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
Зорилго:
BEST хөтөлбөрийн харилцагч ЖДБ-үүдийн бизнес хөгжлийн үр дүнг олон нийтэд сурталчлах зорилгоор богино хэмжээний буюу дунджаар 10 минутын урттай цуврал видео контент хийх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулах.
Хэрэгцээ, шаардлага:
BEST хөтөлбөр нь ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ЖДБ-ийг чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг билээ. Иймд BEST хөтөлбөрийн үр дүнг бодит кейс дээр тулгуурлан харуулах замаар буюу хөтөлбөрийн харилцагч ЖДБ-үүдийн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах шаардлагатай байна.
ЖДБ-үүдийн хувьд бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн яаж өргөжүүлэх, хаана хэнд хандах талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Нөгөө талаас ЖДБ-үүдтэй холбоотой ажилладаг бизнес хөгжил болон банк санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоо болон хамтын ажиллагааг сайжруулах замаар ЖДБ-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал байдаг. Уг видео контентоор дамжуулан ЖДБ болон бусад оролцогч талуудад бодит туршлагыг хүргэх замаар хөтөлбөрийн үйл ажиллагааны хүртээмжийг тэлэх.
Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:
- BEST хөтөлбөрийн үйл ажиллагааны бодит үр дүнг олон нийтэд сурталчлах бүтээлч, сонирхолтой хийцтэй BEST vlog цуврал видео контент хийх.
- 2-3 сарын хугацаанд дунджаар 1 видео нь 10 минутын урттай 5 влог хийж хүлээлгэн өгөх;
ВEST vlog видео контентын агуулгын хүрээ:
- BEST хөтөлбөрийн үйл ажиллагааны тухай;
- Харилцагч ЖДБ-ийн бизнесийн үйл ажиллагааны тухай;
Нэг. Үнийн санал
Үнийн саналын маягтыг энд дарж татаж авна уу.
Хоёр. Техникийн тодорхойлолт:
# | Шалгуур үзүүлэлт | Боломжтой эсэх |
1 | Бүтээл дээр санал солилцох | |
2 | Ая, дуу, дүрслэл нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байх | |
3. Ажлын санал буюу видео контентыг хийх зохиомж буюу ерөнхий аргачлалаа тодорхой бичиж ирүүлэх: |
Гурав. Нийлүүлэгчид тавигдах шаардлага:
1 | Хариуцлага, тайлагнал | – ААН байх;
– И-баримтын системд бүртгэлтэй байх; |
Дээрх шалгуурт нийцэж буйг нотлох тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлэх:
– ААН-ийн гэрчилгээний хуулбар; – Татвар төлөгчийн гэрчилгээ эсвэл тодорхойлолт; |
||
2 | Мэргэжлийн баг | Видео контент хийх 2-оос доошгүй мэргэжлийн багтай байх |
Дээрх шалгуурт нийцэж буйг нотлох тайлбар, холбогдох баримтууд (хүн тус бүрийн CV)-ыг ирүүлэх): | ||
3 | Туршлага | Ижил төрлийн Видео контент хийж байсан туршлагатай байх; |
Дээрх шалгуурт нийцэж буйг нотлох тайлбар, холбогдох баримтууд:
– Ажлын саналтай холбоотой 3-аас доошгүй бүтээлийн холбоос ирүүлэх; |
Жич: Ажлын саналыг 2023-07–24-ны өдрийн 12.00 цагаас өмнө procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ.
Асууж тодруулах зүйл байвал bolortsetseg@dsmongolia.org хаягаар холбогдож болно.