Буцах
BEST ХӨТӨЛБӨРИЙН ХАРИЛЦАГЧ ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АМЖИЛТЫН ТҮҮХИЙГ АНГЛИ ХЭЛ ДЭЭР МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД БИЧИЖ, НАЙРУУЛАН АМЖИЛТЫН ТҮҮХИЙН ТОВХИМЛЫН ЭХ БЭЛТГЭХ

BEST ХӨТӨЛБӨРИЙН ХАРИЛЦАГЧ ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АМЖИЛТЫН ТҮҮХИЙГ АНГЛИ ХЭЛ ДЭЭР МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД БИЧИЖ, НАЙРУУЛАН АМЖИЛТЫН ТҮҮХИЙН ТОВХИМЛЫН ЭХ БЭЛТГЭХ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “BEST хөтөлбөрийн харилцагч жижиг дунд бизнес эрхлэгчдийн амжилтын түүхийг англи хэл дээр бичиж, найруулан амжилтын түүхийн товхимлын эх бэлтгэх” ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн mungunbagana@dsmongolia.org хаягаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажлын зорилго:

АНУ-н ОУХА-н санхүүжилттэй хэрэгжиж буй BEST хөтөлбөрийн харилцагч хүнс, хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж байгаа ЖДБ эрхлэгчдийн амжилтын түүхийн мэргэжлийн түвшинд англи хэл дээр бичиж, найруулан Амжилтын түүхийн товхимол боловсруулж, хөтөлбөрийн түнш байгууллагуудад түгээх  

Гүйцэтгэх ажил:

Уг ажилтай холбоотой дараах ажлуудыг гүйцэтгэх

  • 25 төрлийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа ЖДБ эрхлэгчидтэй биечлэн/цахимаар (15/10) холбогдож, амжилтын түүхийн англи хэл дээр бичих  
  • Англи хэл дээр мэргэжлийн түвшинд бичигдсэн амжилтын түүхүүдийг нэгтгэн хэвлэхэд бэлэн Амжилтын түүхийн товхимлын эхийг боловсруулах

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

Мэдүүлгээ ирүүлж буй аж ахуйн нэгж нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ:

  • Үнийн санал /Үнийн дүн нь НӨАТ орсон эсэхийг тодорхой тусгасан байх/ маягтыг энд дарж авна уу.
  • Байгууллагын гэрчилгээ, танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/
  • Өмнө ижил төрлийн бизнесийн амжилтын түүхийг англи хэл дээр бичиж байсан тухай баталгаажуулах материал;
  • Өмнө бизнесийн орчин, эдийн засаг, менежментийн талаар бичиж байсан бичвэрийг баталгаажуулах материал;
  • Дээрх ажлыг хэрхэн гүйцэтгэхтэй холбоотой ажлын санал боловсруулах /3 нүүрээс хэтрэхгүй/
    • Амжилтын түүхийн товхимлыг хэрхэн боловсруулах тухай хураангуй ажлын санал 
    • Ажлын саналд календарчилсан төлөвлөгөөг тусгах

Ажиллах багийн гишүүдийн CV танилцуулга ирүүлсэн байх


mnMN