Буцах
BEST хөтөлбөрийн 4 жилийн үйл ажиллагааны үр дүн, ололт, амжилтын түүхийн, тухай видео контентууд бүтээх

BEST хөтөлбөрийн 4 жилийн үйл ажиллагааны үр дүн, ололт, амжилтын түүхийн, тухай видео контентууд бүтээх

Захиалагч байгууллагын нэр

Хөгжлийн Шийдэл ТББ

Ажил үйлчилгээний зорилго

BEST хөтөлбөрийн ололт амжилт, үр нөлөөг харуулсан 3 төрлийн видеог хийнэ. Хөдөө аж ахуйн бизнесүүдийн амжилтын түүх, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд BEST хөтөлбөрийн хамтран ажилласан түүх, ЖДҮГазар ба BEST хөтөлбөрийн хамтын ажиллагааг харуулсан 2D анимейшн, видео ярилцлага бүхий видео контентууд хийнэ. Энэхүү видеонууд нь хөтөлбөрийн ололт амжилтын талаарх гол агуулга бүхий уран бүтээл болох бөгөөд BEST хөтөлбөрийн үйл ажиллагааг ТВ, нийтийн вэб сайтуудаар дамжуулан олон нийтэд сурталчлах зорилготой юм.

 

УГ КОНТЕНТИЙГ БҮТЭЭХ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Сонгон шалгаруулах шалгуур:

Туршлага ба мэргэшил:

  • Чиглэлийн салбар эсвэл холбогдох чиглэлээр мэргэжлийн видео бичлэг хийсэн 2-с доошгүй жилийн туршлагатай байх.
  • Найруулан өгүүлэх, сэтгэл татам хүүрнэл бүтээх чиглэлээр мэргэшсэн байх.

Бүтээлч хандлага:

  • ЖДБ бизнесийн орчин, судалгаануудын үр дүн, талуудын хамтын ажиллагаа гэх мэт нарийн төвөгтэй мэдээллүүдыг нэгтгэн анализ хийж, хялбар ойлгомжтой, сонирхолтойгоор видео контент болгон хөрвүүлэх чадвартай байх.
  • 2D анимейшн, видео бичлэгийн холимог хэлбэрээр хийгдэнэ.

Техникийн чадавхи:

  • Камер, гэрэлтүүлэг, дуу бичлэгийн хэрэгсэл зэрэг мэргэжлийн видео үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй байх.
  • Видео засварлах программ хангамж болон үйлдвэрлэлийн дараах техник хангамжтай, мөн эзэмшсэн байх.

Төсөв ба цаг хугацааны хуваарь:

  • Видео үйлдвэрлэлийн төсөвт төлөвлөгөөний санал ирүүлсэн байх.
  • Видеог бүтээх, засварлах, хүргэх бодит хуваарийг багтаасан байх.

Портфолио ба лавлагаа:

  • Өмнөх видео төслүүдийг харуулсан, мөн ижил төстэй контентийн жагсаалт ирүүлсэн байх.

 

Нийлүүлэгчийн шаардлага

1 Аж ахуй нэгжийн гэрчилгээ Видео контентийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг, багадаа 2 жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай ААН байх
2 Байгууллагын танилцуулга Чиглэлийн салбар эсвэл холбогдох чиглэлээр мэргэжлийн видео бичлэг хийж байсан туршлагатай байх.
3 Татвар тайлагнал И-баримтад бүртгэлтэй байх
4 Техник хэрэгсэл Мэргэжлийн видео хийх камер, гэрэлтүүлэг, дуу бичлэгийн тоног төхөөрөмжтэй байх
5 Орчин Өөрийн студитэй байх

 

Контентийн тухай:

  • Хөдөө аж ахуйн бизнесүүдийн амжилтын түүх,
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд BEST хөтөлбөрийн хамтран ажилласан түүх,
  • ЖДҮГазар ба BEST хөтөлбөрийн хамтын ажиллагаа

 Контент тус бүр 5 минутын хугацаатай байна.

 ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

  Шаардлага Баталгаажуулалт
1 Бизнесийн чиглэлийн танилцуулга видео контент хэлбэрээр хийж байсан туршлагатай байх Байгууллагын танилцуулгад тусгах, линк ирүүлэх
2 Видеоны зохиол бичиж боловсруулах туршлагатай эсэх (багийн ахлагч болон гишүүд) Өмнө хийгдсэн ажлын туршлагын талаар мэдээллээр ирүүлэх
3 2D анимейшн, инфографик чиглэлээр туршлагатай. Өмнө хийгдсэн ажлын туршлагын талаар мэдээллээр ирүүлэх
4 Хөтлөгчөөр тайлбарлуулах, видео хөтлүүлэх боломжтой байх Үнийн санал, байгууллагын танилцуулга эсвэл байгууллагаас тодорхойлж болно.
5 Сэлэнгэ эсвэл Дархан 1 удаа томилолтоор явах Байгууллагаас үнийн санал эсвэл тодорхойлолтод тусгана
6 Англи subtitle-тай хийх боломжтой байх Байгууллагаас тодорхойлж өгсөн байна.
7 Улаанбаатар хотод харилцагчийн ажлын байран дээр очиж видео бичлэг хийх боломжтой байх Байгууллагаас тодорхойлж өгсөн, эсвэл танилцуулгад тусгасан байна
8 09.01-нд эцсийн хувилбарыг гаргах өгөх боломжтой байх Байгууллагаас тодорхойлж өгөх эсвэл үнийн саналд тусгана.
9 2D анимейшн, инфографик, хөтлөгчийн тайлбар Байгууллагаас тодорхойлж өгсөн байна.

Бүрдүүлэх материалууд

Дараах материалуудыг доорх дарааллын дагуу үргэлжилсэн нэг PDF файл хэлбэрээр ирүүлнэ.

  1. Тухайн ажлыг хэрхэн гүйцэтгэх талаарх ерөнхий аргачлал бүхий төлөвлөгөө,
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (Youtube link, бусад холбоос);
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх захиалагчаас олгосон тодорхойлолт;
  4. Байгууллагын гэрчилгээний хуулбар;
  5. Байгууллагын танилцуулга;
  6. CV, бүхий танилцуулгууд
  7. Бусад туршлагыг нотлох нэмэлт холбогдох бичиг баримтууд.
  8. Үнийн саналд техникийн тодорхойлолтод тусгасан заалтуудыг биелүүлэх боломжтой эсэх талаар мэдээллүүдийг тусган ирүүлнэ.
  9. Үнийн саналыг НӨАТ-гүй дүнгээр ирүүлнэ.

Төлбөр, тооцоо

10%     Гэрээ байгуулж хийгдэх ажлын төлөвлөгөөг захиалагч талд хүргүүлснээр

30%     КОНТЕНТ 1:   BEST хөтөлбөрийн Хөдөө аж ахуйн бизнесүүдийн амжилтын түүх,

30%     КОНТЕНТ 2:   Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд BEST хөтөлбөрийн хамтран ажилласан түүх

30%     КОНТЕНТ 3:   ЖДҮГазар ба BEST хөтөлбөрийн хамтын ажиллагаа

Материал хүлээн авах

Тавигдах шаардлагыг хангаж буй албан байгууллага дээрх материалуудыг Монгол эсвэл Англи хэл дээр бэлтгэж 2023 оны 6-р сарын 26-ны 09 цагаас өмнө procurement@dsmongolia.org, erdenebayar@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “BEST хөтөлбөрийн үр дүнгийн контент_Байгууллагын нэрээ бичих гэж бичиж ирүүлнэ.

 

 


mnMN