Буцах
BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАГЧДЫН БОГИНО БИЧЛЭГ ХИЙХ АЖ АХУЙ НЭГЖ СОНГОХ ТУХАЙ

BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ОРОН НУТГИЙН ХАРИЛЦАГЧДЫН БОГИНО БИЧЛЭГ ХИЙХ АЖ АХУЙ НЭГЖ СОНГОХ ТУХАЙ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд 8 аймгийн харилцагчдын богино бичлэгийг хийж зохиолын дагуу нэгтгэн видео бэлтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн mungunbagana@dsmongolia.org хаягаар 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20:00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

  • Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад очиж зураг авах боломжтой байх
  • Нэг аймагт 3 харилцагч буюу нийт 24 харилцагчийн 1 минут хүртлэх богино видеог зохиолын дагуу авах
  • Зохиолын дагуу аймаг бүрийн харилцагчдын бичлэгүүдийг нэгтгэн нийт 8 бүтэн бичлэг хийх

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

Мэдүүлгээ ирүүлж буй аж ахуйн нэгж нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ:

  • Байгууллагын танилцуулга /гэрчилгээ, байгууллагын өмнөх ажлын туршлага, ашигладаг тоног төхөөрөмж, ажиллах багийн мэдээлэл/
  • Дээр дурдсан ажлыг ямар хугацаанд хэрхэн хийх талаар бичсэн ажлын төлөвлөгөө
  • Үнийн санал /НӨАТ шингэсэн эсэхийг тодорхой бичсэн байх/ Үнийн санлын маягтыг энд дарж татаж авна уу.

mnMN