
‘BEST хөтөлбөрийн харилцагч ЖДБ-ын амжилтын түүхийн номын дизайн эх бэлтгэл хийх’ ажлын санал хүлээн авах урилга
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘BEST хөтөлбөрийн харилцагч ЖДБ-ын амжилтын түүхийн номын дизайн эх бэлтгэл хийх’ ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org болон bolortsetseg@dsmongolia.org хаягаар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
BEST хөтөлбөрийн харилцагчдын амжилтын түүх бүхий номыг мэргэжлийн түвшинд бүтээлчээр дизайныг гаргах ажлыг гүйцэтгэнэ.
Захиалгат ажлын хамрах хүрээ:
- Захиалагч талаас өгсөн дунджаар 60 харилцагчдын амжилтын түүх болон BEST хөтөлбөрийн танилцуулга бүхий B5-аар 300 орчим нүүртэй номын эх бэлтгэл хийх;
- Бүтээлч хийцэл бүхий дизайн эх бэлтгэлийг хийх;
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
- Үнийн санал;
- Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
- Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;