Буцах
‘BEST хөтөлбөрийн харилцагчийн амжилтын түүхүүдийг редакторлах ажлыг гүйцэтгэгч шалгаруулах’ ажлын санал хүлээн авах урилга

‘BEST хөтөлбөрийн харилцагчийн амжилтын түүхүүдийг редакторлах ажлыг гүйцэтгэгч шалгаруулах’ ажлын санал хүлээн авах урилга

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘BEST хөтөлбөрийн харилцагчийн амжилтын түүхүүдийг редакторлах’ ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org болон bolortsetseg@dsmongolia.org хаягаар 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөрийн харилцагч жижиг дунд бизнес эрхлэгчдийн амжилтын түүхүүдийг мэргэжлийн түвшинд редакторлах ажлыг гүйцэтгэнэ.

Захиалгат ажлын хамрах хүрээ:

  • Захиалагч талаас өгсөн мэдээлэл, шаардлагын дагуу агуулгыг сайжруулан хянах;
  • Редакторлах 1 харилцагчийн амжилтын түүхийн бичвэр нь А-4-өөр 1-2 нүүр байна;
  • BEST хөтөлбөрийн УБ болон Орон нутгийн салбарын харилцагч ЖДБ эрхлэгчдийн амжилтын түүхүүдийг редакторлах;

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал;
  2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
  3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;

Загварыг татаж авах


mnMN