Буцах
BEST ХӨТӨЛБӨРИЙН ТӨРӨЛ БҮРИЙН ВИДЕО АМЖИЛТЫН ТҮҮХ БҮТЭЭХ, БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭХ, ЗОХИОЛ БИЧИХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

BEST ХӨТӨЛБӨРИЙН ТӨРӨЛ БҮРИЙН ВИДЕО АМЖИЛТЫН ТҮҮХ БҮТЭЭХ, БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭХ, ЗОХИОЛ БИЧИХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

BEST хөтөлбөрийн төрөл бүрийн видео амжилтын түүх бүтээх, бичлэг эвлүүлэх, зохиол бичих худалдан авалтыг зарлаж байна.

Зорилго:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд хийгдэх зохиол, найруулага бүхий видео амжилтын түүх бүтээх, эвлүүлэх, зураг авалт хийх.

Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:

Тухайн гүйцэтгэх ажлууд нь богино хэмжээний мэргэжлийн зохиол найруулга бүхий баримтат бичлэгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх ажил юм.

Видео амжилтын түүх боловсруулах

Видео амжилтын түүх нь тухайн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг харуулах төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг бүрэн илтгэх, хэрэгжүүлж буй  үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, санхүүжүүлэгч байгууллагад үр дүнг илтгэн харуулах чухал ажил юм.

  • Ерөнхий агуулга бүхий мэдээллийг хөтөлбөрийн хариуцсан ажилтнаас авч хамтран зохиолоо гаргах,
  • Тухайн бизнес, хувь хүн, хэрэгжиж буй чиглэлийн талаар амжилтын түүхийг видео бичлэг хэлбэрээр мэргэжлийн өндөр түвшинд зохиол гаргах, найруулах, зураг авалт хийх ажил юм. Тиймээс тухайн бизнес, хэрэгжсэн талбар, орчны талаар судалгаа хийх, түүнд тохирсон онцлог, дүр, бизнесийн талбар зэргийн зохиолыг гаргах
  • Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэсэн үүргийн талаар судалгаа хийж бодит импактыг гаргаж найруулах,
  • Тухайн хийгдэж буй бичлэгт хөтөлбөрийн үйл ажиллагаа болон тухайн бизнесийн талаарх агуулгатай, тухайн талбарыг бүрэн агуулсан, төсөл хөтөлбөрийн оролцоог, дэмжлэгийг бүрэн харуулсан байх,
  • Англи хэл дээр уран, төгс, үг зүйн зөв сонголт, мэргэжлийн найруулга бүхий хадмал орчуулга бичлэгийн тохиромжтой хэсэгт байршуулан гаргах,
  • Тухайн хийгдэж буй бичлэг нь дуу, дүрсний чанарын өндөр түвшинд хийгдэх,
  • Бичлэгт оролцож байгаа дүртэй ярилцлага хийх асуултууд, хариултыг оновчтой хийх, гол цэгүүдийг оновчтой тодорхойлж харуулах,
  • Компьютер график дүрслэлийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх,
  • Мэргэжлийн камер, дуу, дүрсний эвлүүлэг бүхий төхөөрөмж ашиглан хийх,
  • Тухайн контент тайлбартай байх /Хоолой унших/
  • Хөгжим дэвсэх /Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх/

Тавигдах шаардлага

  1. ОУ, томоохон байгууллагуудын амжилтын түүх, бусад богино хэмжээний видео контент хийж байсан туршлагатай байх;
  2. Мэргэжлийн видео контент найрууллага хийх хүний нөөцтэй байх,
  3. Мэргэжлийн зураг авалт хийх, олон өнцөгийн бичлэг хийж байсан туршлагатай байх,
  4. Богино хэмжээний видео контентын зохиол бичиж байсан туршлагатай байх,
  5. Олон улсын байгууллага болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно,
  6. Мэргэжлийн видео контентын бичлэг, дуу бичих тоног төхөөрөмжтэй байх,
  7. И-баримт гаргаж өгөх боломжтой

Ирүүлэх материал

  1.  ААН танилцуулга,
  2. Байгууллагын гэрчилгээ,
  3. Уг ажил дээр ажиллах хүний нөөцийн CV,
  4. Тавигдах шаардлагууд болон хийж гүйцэтгэх ажлыг хийж чадна гэсэн ажлын төлөвлөгөө, жагсаалт бүхий албан бичиг. Сонгон шалгаруулахад туслах зорилгоор өмнө нь хийж гүйцэтгэсэн жишээ болохуйц видео линк илгээх.
  5.  Үнийн санал

Жич: Зохион гаргах үнэ дээрх үнэнд багтсан байна.

Та материалыг монгол хэлээр бүрдүүлэн procurement@dsmongolia.org, battulga.e@dsmongolia.org хаягаар 2022 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

99065639 дугаараас болон procurement@dsmongolia.org хаягаар авна уу.


mnMN