ЭНТРЕПРЕНЕР ЭМЭГТЭЙЧҮҮД – VI “Тойрог эдийн засаг ба эмэгтэйчүүдийн бизнесийн манлайлал” форум зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын ногоон шилжилтийг хурдасгах үйл явцад эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, технологи, инновац, тойрог болон ногоон бизнесийн сайн туршлага, шийдлүүдийг хуваалцах замаар бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжихэд оршино.
Энэхүү арга хэмжээ нь Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт ” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Төслийг дараах байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна:
• Хөгжлийн Шийдэл ТББ
Форумд хүнсний салбарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг урьж байна.
• Бусдын итгэл үнэмшил, эрхэм зорилгыг хүндэтгэдэг
• Хүн-төвтэй бизнес загвараар үйл ажиллагаа эрхэлдэг
• Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгодог
• Оролцогчдын тоо хязгаартай
• Бүртгэлийн мэдээлэлд үндэслэн шалгуур хангасан оролцогчдыг сонгон шалгаруулна
• Арга хэмжээ үнэ төлбөргүй тул оролцоо баталгаажсан тохиолдолд заавал оролцоно
• Хэрэв оролцох боломжгүй болсон тохиолдолд өөр оролцогчид боломж олгох үүднээс зохион байгуулагчдад мэдэгдэнэ үү
