BEST хөтөлбөрийн хүрээнд БИЧИЛ САНХҮҮЖИЛТИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Дорнод, Дорноговь аймгуудад хэрэгжиж эхэллээ.
Тэтгэлгийн хэмжээ: 10,000,000 төгрөг хүртэлх буцалтгүй тусламж
- Өргөдлийн маягт хүлээж авах хугацаа: 2021.05.03-2021.05.17-ны 17:00 цаг хүртэл
- Тэтгэлэг Горилогчдод Зориулсан Удирдамжийг дараах холбоосоор татаж авна уу:
https://drive.google.com/…/1tZX7MARLn9VijRtjr18…/view…
Сонирхож буй горилогч нар өргөдлийн маягтыг дараах холбоосоор бөглөнө үү: https://form.jotform.com/…/small-grants-application…
Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?
- Цаашид тогтвортой хөгжих ч банк болон бусад эх үүсвэрээс зээл, санхүүжилт авах боломжгүй ЖДБ болон гарааны бизнес эрхлэгчид;
- ЖДБ-ийг дэмжих зорилго бүхий төрийн сангуудыг ил тод, нээлттэй болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ТББ.
Горилогч нь өргөдлийн маягтын хамт дараах материалуудыг илгээх шаардлагатай:
ЖИЖИГ ДУНД БИЗНЕС:
- Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
- Хуулийн этгээдийн сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
- Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх давлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
- Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
- Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хуулийн этгээдийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа;
- Захирлын Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.
ГАРААНЫ БИЗНЕС:
- Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хэрвээ 1-с дээш үүсгэн байгуулагчтай бол тухайн нэг хүнийг захирлаар томилсон хурлын шийдвэр;
- Үүсгэн байгуулагчийн хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа. Хэрвээ хуулийн этгээдийн бүртгэлтэй бол хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
- Үүсгэн байгуулагчийн сүүлийн 12 сарын дансны хуулга;
- Үүсгэн байгуулагчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
- Үүсгэн байгуулагчийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.
- Хэрвээ тухайн гарааны бизнес тэтгэлэгт шалгарвал гарааны бизнесээ хуулийн этгээд болгож бүртгүүлэх шаардлагатай.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА:
- Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
- Байгууллагын сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
- Байгууллагын гэрчилгээний хуулбар;
- Байгууллагын дүрмийн хуулбар;
- Байгууллагын захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
- ТББ-ийн гишүүдийн бүртгэл (зөвхөн гишүүддээ үйлчилдэг ТББ-д хамааралтай).
Дэлгэрэнгүй мэдээллийг: Тэтгэлэг Горилогчдод Зориулсан Удирдамжаас болон Дорнод: 9501-5331; 9502-5331; 9503-5331; Дорноговь: 9438-9559; 9587-3443; 9582-6336