Буцах
ХҮНСНИЙ НОГООНЫ АЖ АХУЙД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

ХҮНСНИЙ НОГООНЫ АЖ АХУЙД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Зорилго: Хүнсний ногооны аж ахуйд бүтээмж нэмэгдүүлэх, ус, хөрс, зардал, хөдөлмөр хэмнэх дэвшилтэт технологи танилцуулах

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Гүйцэтгэх ажил:

  1. Гарын авлага боловсруулах

Сэдэв: Хүнсний ногооны аж ахуйд нэвтрүүлэх боломжтой дэвшилтэт технологи

  • Таримлын ургах орчин, ургалтын үе шатны хяналтыг автоматжуулах/дижитал шийдлүүд, ашиглах заавар/ арга зүй, худалдааны нөхцөл, үнэ гм/
  • Ургамлын өвчин, хортонтой тэмцэхэд ашиглах дижитал шийдлүүд/дрон, болон бусад төхөөрөмжүүд, ашиглах заавар/ арга зүй, худалдааны нөхцөл, үнэ гм/
  • Хөрсгүй тариалалтын боломжууд/гидропоник, аэропоник зэрэг байгууламжууд, тарилт, арчлалт, ургац хураалтын технологи гм/
  • Био-хяналтын аргууд/ургамал ба ашигтай бичил биетний симбиоз зэрэг аргууд, нэвтрүүлэх зөвлөмж, эх үүсвэр, үнэ гм/
  • Хөрсний үржил шим сайжруулах аргууд
  1. Сургалт зохион байгуулах
  • Боловсруулсан гарын авлагын хүрээнд BEST хөтөлбөрийн харилцагчдад танхимын болон онлайн сургалт зохион байгуулах
  1. Дэвшилтэт технологи танилцуулах өдөрлөг зохион байгуулах
  • Монгол улсад нэвтэрч байгаа дэвшилтэт технологи танилцуулах талбайн өдөрлөг зохион байгуулах
  1. Тайлагнах
  • Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
  • Гарын авлагыг файл хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
  • Захиалагч нь сургалтын хөтөлбөр, PPT танилцуулгыг сургалт зохион байгуулахаас 1 долоо хоногийн өмнө хүлээн авч санал өгнө.

Үнийн санал ирүүлэхэд тавигдах шаардлага:

  • Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй ААН байх. Улсын гэрчилгээний хуулбар ирүүлэх
  • Е-баримт бүртгэлийн систем болон төлбөр хүлээн авах банкны дансны нэр зөрүүгүй байх
  • Хүнсний ногооны салбарт шинэ технологи, инновац чиглэлээр сургалт, судалгаа_ туршилт явуулдаг ажлын туршлага 5-аас дээш жил байх. Үзүүлсэн зөвлөх үйлчилгээний гэрээ, тайлангуудын хуулбар ирүүлэх
  • Ажлын туршлагатай гэрээт зөвлөхүүдийн тоо 2-оос дээш байх, зөвлөхийн ажлын туршлага 5-аас дээш жил байх
  • Шинэ техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчидтэй хамтран ажиллах боломжтой байх
  • Талбайн өдөрлөг зохион байгуулах аж ахуйн нөөцтэй байх
  • Хөгжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг байх
  • Үнийн саналыг өөрийн байгууллагын албан бланк дээр ирүүлнэ.
  • Үнийн саналд НӨАТ багтсан эсэхийг тодорхой тусгана.

 

Холбоо барих:

Email: procurement@dsmongolia.org; enkhtuya@dsmongolia.org

Утас: 95055331, 77224007

 

 

                                                                                                                             


mnMN