Буцах
ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛД ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛД ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох ЖДҮГ-ын хариуцдаг “Хоршоо хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын жишиг үнэлгээний аргачлал боловсруулах” ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.orgmungunbagana@dsmongolia.org хаягаар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй ажлын саналтай танилцах.

Танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол дараах утсаар холбогдоно уу: 94209119

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал;
    • Хавсралтад байгаа загварыг ашигласан байх( Энд дарж татаж авна уу)
    • Үнийн саналд НӨАТ шингэсэн эсэхийг тодорхой бичсэн байх
  2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
    • Байгууллагын гэрчилгээний хуулбар
    • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
    • Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV /багийн ахлагч, багийн гишүүдийг ялгах/
    • Өмнө ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагууд
  3. Гүйцэтгэх ажилтай холбоотой дараах зүйлсийг тусгасан ажлын санал ирүүлсэн байх
    • Ажлыг ямар хугацаанд гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
    • Жишиг үнэлгээ аргачлал боловсруулах хэрэгцээ шаардлагыг тусгасан байх
    • Ажил үйлчилгээнд шаардлагатай мэдээлэл цуглуулах аргачлалыг тодорхойлсон байх
    • Үнэлгээний аргачлал боловсруулахад ашиглах аргачлал, мэдээллийн эх үүсвэрүүдийг тодорхойлсон байх

mnMN