ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
Зорилго:
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд хийгдэх гарын авлага, товхимолууд брошюр, постер гэх мэт хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд түгээх, нийтлэх эхүүдийг хөтөлбөрийн брэнд бүүкт заасан стандартын дагуу хийж гүйцэтгэх дизайнер сонгон шалгаруулах;
Тодорхойлолт
- Эх бэлтгэх програмууд дээр ажилладаг /InDesign, CorelDraw, Photoshop/
- Creative design чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
- Оюуны өмчийн зөрчилгүй загвар дизайн гарга бэлдэх
- Олон улсын байгууллагын санхүүжилттэй төсөл хөтөлбөр болон бизнес орчинд дизайн гаргаж байсан туршлагатай байх
- Багадаа 3 жил дизайн хийсэн байх
- 7 хоногийн 40 цаг ажиллах
Тавигдах шаардлага
- ОУ, томоохон байгууллагуудын эх хийж байсан туршлагатай байх;
- Мэргэжлийн дизайнер хүний нөөцтэй байх,
- Олон улсын байгууллага болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно,
- И-баримт гаргаж өгөх боломжтой
Ирүүлэх материал
- ААН танилцуулга,
- Байгууллагын гэрчилгээ,
- Уг ажил дээр ажиллах хүний нөөцийн CV,
- Тавигдах шаардлагууд болон хийж гүйцэтгэх ажлыг хийж чадна гэсэн ажлын төлөвлөгөө, жагсаалт бүхий албан бичиг. Сонгон шалгаруулахад туслах зорилгоор өмнө нь хийж гүйцэтгэсэн жишээ болохуйц эх, постер болон бусад материалын линк илгээх.
- Үнийн санал
Та материалыг монгол хэлээр бүрдүүлэн marketing@dsmongolia.org хаягаар 2022 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
99905995 дугаараас болон marketing@dsmongolia.org хаягаар авна уу.