Буцах
Хамтран ажиллахыг урьж байна

Хамтран ажиллахыг урьж байна

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй “BEST хөтөлбөр”-ийн Хурдасгуур хөтөлбөрийн хүрээнд Pitching хийх арга техникийг харуулсан видео шторк хийх эрх бүхий байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлж, материалаа ирүүлэхийг урьж байна.

Хугацаа: Үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Видео шторкийн зорилго: BEST хөтөлбөрийн Зорилт 5 – Хурдасгуур хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэг горилогч нарт ордог Pitching буюу Төслийн найрааны сургалтыг илүү үр дүнтэй шинэлэг аргаар орох боломжийг бүрдүүлэх зорилготой.

Ирүүлэх материал:
a.Санхүүгийн дэлгэрэнгүй санал (НӨАТ-гүй үнэ салангид файлаар илгээсэн байх);
b.Байгууллагын танилцуулга;
c.Ижил төстэй хийж байсан видеоны ажлууд (салангид файлаар илгээх эсвэл үзэх боломжтой линкийг илгээсэн байх);
d.Видеоны ажлыг хариуцаж ажиллах хүмүүсийн намтар CV;
e.Тоног төхөөрөмжийн жагсаалт.

Дэлгэрэнгүй ажлын даалгаврыг ЭНД ДАРЖ татаж авна уу.


mnMN