Тайлан бичих үнийн санал авах урилга
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ЦАР ТАХЛЫН ДАРААХ ШИНЭ ХЭВИЙН БАЙДАЛ: ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ КЛАСТЕРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ДЭМЖИХ НЬ” ВИРТУАЛ форумын тайлан бичих, бичсэн тайланг дизайнд бэлдэх иргэн, аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Та доорх материалыг бүрдүүлэн marketing@dsmongolia.org; procurement@dsmongolia.org хаягаар 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
- BEST хөтөлбөртэй танилцах, хөтөлбөрийн онцлогийг сайтар ойлгох
- Тайлан бичих форумтай холбоотой материалтай танилцах
- Форумын бүтэн бичлэгтэй танилцах
- Форумын тайлан бичих
- Бичсэн тайланг хэвлэхэд бэлэн болгож дизайнд оруулах
Тавигдах шаардлага:
- ОУ, томоохон байгууллагуудын зохион байгуулсан хурлын тайлан бичиж байсан туршлагатай байх;
- Бизнес, эдийн засгийн талаар мэдлэгтэй байх;
- Олон улсын байгууллага болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно;
- И-баримт гаргаж өгөх боломжтой
Ирүүлэх материал:
- ААН танилцуулга, тайлан бичих хүний CV
- Өмнө бичиж байсан тайлангууд
- Үнийн санал /тайлан бичих, бичсэн тайланг дизайнд оруулах үнэ багтсан байх ёстой/