Буцах
Сүхбаатар дүүрэг 15, 16, 18, 20 дугаар хороонд Бэлх голын орчимд хийгдэх Үерийн далангийн трассд орсон цахилгаан дамжуулах шугам зөөх ажлын зураг төсөл боловсруулах

Сүхбаатар дүүрэг 15, 16, 18, 20 дугаар хороонд Бэлх голын орчимд хийгдэх Үерийн далангийн трассд орсон цахилгаан дамжуулах шугам зөөх ажлын зураг төсөл боловсруулах

ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийн Шийдэл ТББ нь Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийг аюулгүй байдлыг хангах зорилгоор Дасан зохицох сангийн санхүүжилттэй Монгол Улс НҮБ-н ХАБИТАТ байгууллагын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь голын болон халиа, тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бөгөөд улс орны хэмжээнд баримтлах бодлого, зохицуулалтыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох, зорилтод гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах инженерийн байгууламж барих, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, мэдлэг мэдээллийг санг бий болгож, иргэдийн бүлгийн оролцоог бий болгох зэрэг олон ажлуудыг багтаасан.

УРИЛГА

Огноо:  2025 оны 07-р сарын 03

 Тендер шалгаруулалтын дугаар:     T2025/03-GCRP

Тендер шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүрэг 15, 16, 18, 20 дугаар хороонд Бэлх голын орчимд хийгдэх Үерийн далангийн трассд орсон цахилгаан дамжуулах шугам зөөх ажлын зураг төсөл боловсруулах

 

Хөгжлийн шийдэл Төрийн Бус Байгууллага нь эрх бүхий зураг төслийн байгууллагуудыг “Сүхбаатар дүүрэг 15, 16, 18, 20 дугаар хороонд Бэлх голын орчимд хийгдэх Үерийн далангийн трассд орсон цахилгаан дамжуулах шугам зөөх ажлын зураг төсөл боловсруулах ажил”-г гүйцэтгэх тендерт оролцож үнийн санал ирүүлэхийг урьж байна.

                              

Тендерийн материалыг 2025 оны 07 дугаар сарын 09ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Сонирхсон этгээд дээрх ажлын баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авна уу.

 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Премиум паласе,

5 дугаар давхар, 512 тоот

 Харилцах утас: 11-322711

 

 

 


mnMN