Буцах

Сургалтын багц материал (лого бүхий) нийлүүлэх

Сонгон шалгаруулалтын дугаар: 20200227

“АНУ-ийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй, Хөгжлийн Шийдэл ТББ-ийн хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд явагдах сургалтын үйл ажиллагаанд гарын бэлэг болгон өгөх логотой бүтээгдэхүүн болох логотой цүнх, бал, флаш захиалан хийлгэх байгууллага нийлүүлэх байгууллага шалгаруулна.

Сургалтад хамрагдсан байгууллага аж ахуй нэгжийг төлөөлөн сургалтад суусан хүмүүст хөтөлбөрийг сурталчлан, сургалтын хэрэгцээт бүтээгдэхүүн олгох. Бүтээгдэхүүнүүд нь брэндинг хийх зорилгоор хийгдэж байгаа чанарын шаардлага хангасан, өнгө үзэмж сайтай, цүнх нь чанартай багтаамж сайтай, сургалтын гарын авлагууд, танилцуулга, дэвтэр, гарын авлага зэргүүдийг багтаах боломжтой байх шаардлагатай.  Техникийн даалгавар болон тодорхойлолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт PDF материалаас энд дарж хүлээн авна уу. Сонирхож буй үйлчилгээ үзүүлэгч байгууллагын танилцуулга, үнийн санал, ижил төстэй хийж байсан ажлын дэлгэрэнгүй танилцуулга болон ажлын туршлагын талаар мэдээллийг  bolortsetseg@dsmongolia.org хаягаар илгээнэ үү.

Үнийн санал ирүүлэх хугацаа: 2020 оны 03 сарын 1-ны 17:00 цагаас өмнө

Үнийн санал ирүүлэх хаяг:

 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,

Энхтайвны өргөн чөлөө, 3-р хороо,  32-р байр 19 тоот

Үйл ажиллагааны газар

Холбоо барих утас: 77222210, 88010918

И-Мэйл: bolortsetseg@dsmongolia.org


mnMN