Буцах

Судалгааны ажил гүйцэтгэх үнийн санал авах урилга

Судалгааны ажлын сэдэв: Монгол улсын ЖДБ-үүдийн өрсөлдөх чадвар, макро эдийн засгийн төлөв байдал ЖДҮ-ийн орчинд нөлөөлөх нь

 

Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг тус судалгааг гүйцэтгэх сонирхол, холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Тус судалгаа нь дараах зорилготой.

  • ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг үнэлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн бараа бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг саад, бэрхшээлийг илүү сайн тодорхойлж Монгол улсын ЖДБ-үүдийн сул, давуу талуудыг ойлгож, макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулах нь уг судалгааны зорилго юм. Энэхүү судалгааны үр дүнг хувийн сектор, бизнесийн орчин болон экспортыг дэмжих зорилго бүхий төрийн байгууллага, бизнесийн холбоод, хөрөнгө оруулагч нарт хуваалцах, бодлогын шийдэл болгоно танилцуулах юм

Судалгааны ажлын хамрах хүрээ, бүрдүүлэх материал

Судалгааны байршилУлаанбаатар хот
Түүврийн хэмжээ1500-аас доошгүй ЖДБЭ (Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль хамаарах УБ хот болон 6 бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН болон албан бус бизнесүүд түүвэрт хамрагдана. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН, албан бус бизнесүүд нь нийт түүврийн 30%-аас доошгүй байна.)
Судалгааг гүйцэтгэх хугацаа2021/06/21-2021/09/24
Гүйцэтгэх ажилЖДБЭ-ээс авах түүвэр судалгааны асуумжийг урьдчилсан байдлаар боловсруулах;Боловсруулсан асуумжийг нийт түүврийн 5%-д туршиж үзэх;Туршилтын үр дүнд суурилан асуумжийг эцэслэх;Асуумжийн дагуу CAPI, CATI судалгааны мэдээлэл цуглуулалтын аргыг хослуулах замаар түүвэр судалгааг авах;Макро эдийн засгийн ойрын болон дунд хугацааны ерөнхий төлөв байдал, прогноз шинжилгээг хийх;Шинжилгээний үр дүнгээс Макро эдийн засгийн ойрын болон дунд хугацаанд гарах өөрчлөлтүүд ЖДБ-үүдийн бизнес эрхлэх орчинд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох;Судалгааны үр дүнг нэгтгэх;Судалгааны тайланг Англи, Монгол дээр боловсруулж, тайланг захиалагч талд дата, өгөгдлийн хамтаар хүлээлгэн өгнө.
Бүрдүүлэх материалМэдүүлгээ ирүүлж буй судалгааны баг, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ: Байгууллага танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/Судалгаа, шинжилгээ тэр дундаа Макро эдийн засгийн ЖДБ-ийн орчин, Бүсчилсэн хөгжил чиглэлээр томоохон судалгаанууд хэрэгжүүлж байсан тухай танилцуулга; Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/; Судалгаа хийх аргачлал, түүний давуу талын талаарх танилцуулга;Судалгааны ажлыг хийж гүйцэтгэх ажлын хуваарь болон үнийн дэлгэрэнгүй санал.

Материалаа дор дурдсан хаягаар 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Мэйл: procurement@dsmongolia.org

Утас: 77222210, 99018049


mnMN