Буцах
Сонгогдсон таван аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын тоо мэдээ, төрийн бодлого хөтөлбөрт дүн шинжилгээ хийх байдлаар зөвлөмж боловсруулах ажил үйлчилгээ

Сонгогдсон таван аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын тоо мэдээ, төрийн бодлого хөтөлбөрт дүн шинжилгээ хийх байдлаар зөвлөмж боловсруулах ажил үйлчилгээ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Сонгогдсон таван аймгийн ХАА-н салбарын тоо мэдээ, төрийн бодлого хөтөлбөрт дүн шинжилгээ хийх байдлаар зөвлөмж” боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөр салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул болон Завхан аймгуудын тус тусын “ХАА-н салбарын тоо мэдээ, төрийн бодлого хөтөлбөрт дүн шинжилгээ хийж тухайн аймагт болон улсын хэмжээнд хийх боломжтой Газар тариалангийн бодлогын нөлөөлөлд ашиглах зөвлөмж боловсруулах” ажлын хүрээнд доорх ажлуудыг аймаг тус бүрээр гүйцэтгэж 2023 оны 08 сарын 25-ны өдөрт багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх

Гүйцэтгэх ажлын хүрээнд:

  • Аймаг тус бүрийн ХАА-н салбартай холбогдолтой байж болох эдийн засгийн тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх бөгөөд дараах байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай. Үүнд:
    • Аймгийн ЗДТГ
    • Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар
    • Хүнс, хөдөө аж ахуйн газар
    • Татвар
    • Мэргэжлийн хяналт
    • Улсын бүртгэл, Статистикийн хороо болон шаардлагатай бусад байгууллагууд
  • Аймаг тус бүрийн ХАА-н салбарт хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийх
  • Дээрх тоо мэдээлэл, баримт бичгийн бодит байдлыг баталгаажуулах зорилго бүхий 100 хүртэлх аж ахуйн нэгжийг хамруулсан үйлдвэрлэл, хэрэгцээг тодорхойлох түүвэр судалгаа  
  • Тоо мэдээлэл болон баримт бичгийн нийцлийг тодорхойлох
  • Дээрх нийцлийг баталгаажуулахтай холбоотой аймаг тус бүрийн ХАА-н салбарын оролцогч талуудыг хамруулсан фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах
  • Цуглуулсан тоо мэдээлэл, баримт бичиг болон тэдгээрийн нийцэлд суурилсан дүгнэлт боловсруулж, тухайн аймгийн газар тариалангийн салбарт болон Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж болох бодлогын нөлөөллийн ажилд зориулсан зөвлөмж гаргах

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал; гэрчилгээний хуулбар /Үнийн саналд НӨАТ багтсан эсэхийг тодорхой заасан байх/. Үнийн саналын маягтыг энд дарж татаж авна уу.
  2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэхэд оролцох үүрэг бүхий багийн гишүүдийн CV, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан бол нотлох баримтууд/
  3. Гүйцэтгэх ажлыг хэрхэн хийх талаар ажлын саналд дараах зүйлсийг заавал тусгана.
  • Тоо мэдээлэл, баримт бичгийг цуглуулах аргууд, эх сурвалжийг тодорхойлох
  • Багийн гишүүдийн хариуцах ажил, үүрэг
  • Ажлыг хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хуваарийг нарийвчлан тодорхойлсон байх
  • Ажлын саналд багийн зүгээс санал болгох шинэлэг арга аргачлалуудаа тусгаж өгөх

mnMN