ОРГАНИК ХҮНСНИЙ НОГОО ҮЙЛДВЭРЛЭЛ БА БАТАЛГААЖУУЛАЛТ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Зорилго: Хүнсний ногоо үйлдвэрлэлийг органик хэлбэрт шилжүүлэх, органик хүнсний ногоо үйлдвэрлэснээ баталгаажуулах замаар хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжийг нь нэмэгдүүлэх
Хугацаа:
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх: 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 5 дүгээр сарын 22 хүртэл
Гүйцэтгэх ажил:
- Гарын авлага боловсруулах
Сэдэв: Органик хүнсний ногоо үйлдвэрлэл ба баталгаажуулалт
- Органик бүтээгдэхүүний тухай хуулийн танилцуулга
- Органик хүнсний ногоо үйлдвэрлэлд шилжихийн тулд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд
- Органик хүнсний ногоо үйлдвэрлэлийг баталгаажуулах, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх үйл ажиллагаа
- Органик тэмдэг хэрэглэх, суртчилах, худалдаалахад тавигдах шаардлагууд
- Органик бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтод тавигдах шаардлагууд
- Сургалт зохион байгуулах
- Боловсруулсан гарын авлагын хүрээнд BEST хөтөлбөрийн харилцагчдад зориулсан танхимын болон онлайн сургалт зохион байгуулах
- Зөвлөгөө өгөх
- Органик үйлдвэрлэлд шилжих ганцаарчилсан зөвлөгөөг 5-оос доошгүй АА-д өгөх
- Тайлагнах
- Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
- Гарын авлагыг файл хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
- Захиалагч нь сургалтын хөтөлбөр, PPT танилцуулгыг сургалт зохион байгуулахаас 1 долоо хоногийн өмнө хүлээн авч санал өгнө.
Тавигдах шаардлага:
- Аж ахуйн нэгж байх. Улсын бүртгэлийн гэрчилгээ ирүүлнэ. Улсын бүртгэл, татварын нэгдсэн бүртгэлийн систем, банкны дансны нэр нэрээр байх
- Ажлын туршлагатайг батлах ижил төстэй ажлын танилцуулга ирүүлэх
- Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 2-оос дээш байх. Зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх
- Үнийн саналыг өөрийн байгууллагын албан хуудаст бэлтгэж ирүүлэх
Холбоо барих: Email: enkhtuya@dsmongolia.org
Утас: 95055331, 77224007