Буцах
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨХҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛНЭ ҮҮ

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨХҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛНЭ ҮҮ

Зорилго:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд Бизнес зөвлөхүүдийг олон улсын стандартын чиглэлээр зөвлөгөө өгөх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулах

Ерөнхий агуулга:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр нь Жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгжүүлдэг.

Тус хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн шийдэл ТББ-ийн зөвлөхүүдийг үйлчлүүлэгч байгууллагуудад стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэлтэд зөвлөн туслахад мэргэшүүлэхэд зориулсан цогц сургалт, зөвлөх үйлчилгээг мэргэжлийн байгууллагаас авахаар төлөвлөөд байна.

Сургалт зөвлөх үйлчилгээний агуулга:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь дараах агуулгын хүрээнд сургалт явуулж, зөвлөх чадавхжуулах практик зөвлөгөөг өгч ажиллана:  

  • ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 22000:2018 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 ХАБЭА менежментийн тогтолцооны стандартууд, түүнийг байгууллагуудад нэвтрүүлэхэд юуг анхаарах, уг стандартуудын зөвлөх үйлчилгээний зорилго, үр дүнг хэрхэн дүгнэх, баталгаажилтын аудитыг ойлгуулах
  • ISO 19011:2018 Менежментийн тогтолцооны дотоод аудит хийх заавар стандартын дагуу дотоод аудитыг хэрхэн хийх аргачлалыг байгууллагуудад зааж өгөх арга барил суулгах
  • ISO 20700:2017 Менежментийн зөвлөх үйлчилгээнд зориулсан удирдамж стандартыг өөрийн үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах практик дадлага гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд сургалт, зөвлөгөө өгөх
Сургалт, зөвлөх үйлчилгээний үргэлжлэх хугацаа: Дээрх агуулгын хүрээнд сургалт зөвлөх үйлчилгээ нь 10 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд сар бүр 3 болон түүнээс дээш цагийн сургалт, 2-3 цагийн зөвлөгөө өгсөн байх
Сургалтад оролцогчийн тоо: Сургалтад сард 25 оролцогч хамрагдана.
Тавигдах шаардлага:
  • Олон улсын стандарт нэвтрүүлэлтийн чиглэлээр дагнасан үйл ажиллагаа үзүүлдэг, мэргэжлийн байгууллага байх /Ямар, ямар стандартуудын чиглэлээр хэдэн жилийн хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн мэдээллийг дурьдах/
  • ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018, ISO 22000:2018 стандартуудын чиглэлээр зөвлөх чадавхжуулах сургалт, зөвлөгөө өгөх боломжтой байх. /Дээрхээс аль чиглэлийн стандартуудын зөвлөгөөг, сургалтыг үзүүлэх боломжтойг тодорхой заах/
  • Ажиллах зөвлөхүүдийн олон улсын стандартын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх/ямар стандартын чиглэлээр хэдэн жилийн туршлагатай мэдээллийг CV-д тусгах/
  • ISO 19011:2018 Менежментийн тогтолцооны дотоод аудит хийх заавар стандартын дагуу дотоод аудитыг хэрхэн хийх аргачлалыг байгууллагуудад зааж өгөх арга барилд зөвлөхүүдийг чадавхжуулах
  • Сургалтыг практик, дадлагаар баяжуулан, агуулгын хүрээнд зөвлөхүүдэд зөвлөн чиглүүлэх байдлаар зохион байгуулах
  • Сард 3 болон түүнээс дээш цагийн сургалт явуулж, тухайн сэдвийн хүрээнд 2-3цагийн зөвлөгөөг өгөх боломжтой байх
  • Сургалт, зөвлөх үйлчилгээг 10 сарын хугацаанд явуулах боломжтой байх
Холбогдох бичиг баримт:
  • Аж ахуй нэгжийн гэрчилгээ
  • Байгууллагын танилцуулга
  • Ижил төрлийн үйлчилгээ үзүүлсэн туршлага
  • Ажиллах хүчний CV, сертификат 
  • Сургалт, зөвлөгөөг зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөө, сургалт зохион байгуулах аргачлалын тухай
  • Үнийн санал
  • Бусад холбогдох бичиг баримт
Хугацаа:  2023 оны 12-р сарын 22-оос 2024 оны 09-р сарын 22-ны хооронд сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэх
  • Та материалыг монгол хэлээр бүрдүүлэн  tuul@dsmongolia.org хаягаар 2023 оны 12 дугаар сарын 13 -ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
  • tuul@dsmongolia.org болон  99038983 дугаараас тодруулга авах боломжтой.   

mnMN