Буцах
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Налайх дүүргийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэсийн захиалгаар Хөгжлийн Шийдэл ТББ нь Налайх дүүргийн Залуучуудын Гарааны Бизнесийг Дэмжих Хөтөлбөрийг 2021.06.18 – 2021.06.20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хөтөлбөр нь 100 хувь цахимаар зохион байгуулагдсан.

Хөтөлбөрт 15-34 насны нийт 28 залуус бүртгүүлэн оролцож 2021.06.21-ний өдөр өөрсдийн бизнес санааг шүүгч нарт амжилттай танилцууллаа.Налайх дүүргийн хувьд дараагийн шатанд 7 багийг шалгаруулж, бизнесийн хурдасгуур хөтөлбөрт оролцох эрхийг олгосон бөгөөд дараагийн шатны шалгаруулалтаар эхний хоёр баг нь 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авч, гарааны бизнесээ санхүүжүүлнэ.

Мөн хурдасгуур хөтөлбөрийн эхний 5 багт Улсын Залуучуудын Гарааны Бизнесийг Дэмжих Хөтөлбөр-т оролцох эрх олгоно. Хурдасгуур хөтөлбөрт оролцох эрх авсан багууд:

  • Нүүдэлчин Сэрэхүй
  • Greenhouse
  • Moon
  • Ивээлт
  • Fresh bag
  • Үлэмж
  • Move beyond

#Startup2021 #Startupprogram #DS #StartupNalaikh2021


mnMN