Буцах
МОНГОЛ УЛСЫН ЗАМ ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ БОЛОН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТӨЛӨВ

МОНГОЛ УЛСЫН ЗАМ ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ БОЛОН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТӨЛӨВ

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Зорилт 1. ЖДБ-үүдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 байршилд хэрэгжүүлж байна.

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ БА ЗОРИЛГО

Монгол Улсын газарзүйн онцлог, эдийн засгийн хуваарилалтаас шалтгаалан тээврийн сүлжээний хэлбэр харилцан адилгүй хэлбэр хэмжээтэйгээр бүрэлдэн тогтсон байдаг. Тээврийн сүлжээ бүрэлдэн тогтоход газрын гадарга, эдийн засгийн хөгжил, үйлдвэржсэн болон эдийн засгийн төвүүд, хүн амын нутагшилт, байгалийн нөхцөл нөөц чухал үүрэг гүйцэтгэдэг (Jean-Paul Rodrigue 2009)[1]. Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол Улсын болон бүс, аймаг, хот, сум суурин газруудаар зам тээврийн тэнхлэгүүдийн үйлчлэлийн зохистой хүрээг судлан зам тээврийн болон ачаа тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, зохицуулалтыг тодорхойлон логистикийн төв, түүний хөгжил байршил зүйн судалгааг хийн гүйцэтгэх юм. BEST хөтөлбөр нь хөдөө аж ахуй (ХАА)-н салбарт төвлөрөн ажиллахад тээвэр, логистикийн үйлчилгээний бизнесүүд хамгийн эрэлттэй боловч хамгийн бага олдоцтой, үйлчилгээний чанар хангалтгүй, найдваргүй байдаг гэсэн үр дүн гарсан. Энэхүү судалгааг хийснээр Монгол Улсын хэмжээнд ХАА-н болон ХАА-н бус салбар дахь тээвэр, логистикийн төвүүдийн нөхцөл байдал, түүний хөгжлийн цар хүрээг тодорхойлон гаргаж ирснээр тус салбарыг дэмжин ажилладаг жижиг, дунд бизнес эрхлэгчид мэдээллээр хангагдан хамтран ажиллах боломж бүрдэх юм.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ХҮРЭЭ

Судалгаанаас хүлээгдэж буй гол үр дүнгүүд:

  • МУ-ын тээвэр логистикийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого, ирээдүйн хэтийн төлөв (баримт бичгийн болон анхдагч судалгааны түвшинд);
  • Тээвэр логистикийн салбарын ачаа тээвэр, түүний эргэлт, төрөл, чиглэл;
  • МУ-ын хэмжээнд ХАА-н (хөдөө аж ахуйгаас бэлтгэх мах, сүү, ноос, ноолуур, арьс ширний хэмжээ, тариалангийн талбай, үр тариа хадгалах) болон ХАА-н бус бүтээгдэхүүний агуулахын өнөөгийн байдал, ашиглалт, төлөвлөж буй логистик төв;
  • МУ-ын хэмжээнд өнөөгийн дэд бүтцийн онцлогт тохирсон зам тээврийн болон тээвэр логистикийн төвүүд, түүний байршил, төлөвлөлт.

Зөвлөх үйлчилгээний байгууллага нь судалгааны дизайн болон аргазүй аргачлалыг илүү нарийвчлан санал болгож болно.

Судалгааны хугацааг 2024 оны 6 сарын эхний долоо хоногоос 2024 оны 8 сарын эхний долоо хоног хүртэлх хугацаа байхаар тооцно. Судалгааны эхлэх хугацаа болон үргэлжлэх хугацаа өөрчлөгдөх боломжтой.

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА

Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:

Ажил үйлчилгээ

Тооцоолсон ажлын долоо хоног

Төсвийн задаргаа

1.

Эхлэлийн тайлан боловсруулах

1 долоо хоног

40%

1.1

Судалгааны хүрээ болон ажлын төлөвлөгөө боловсруулах, сайжруулах

2.

Мэдээл цуглуулалт

3 долоо хоног

 

30%

2.1

Баримт бичгийн судалгааны үр дүнг боловсруулах, нэгтгэх

2.2

Хоёрдогч мэдээлэл, чанарын судалгааны дата цуглуулах, боловсруулах

2.3

Судалгааны явцын тайланг ирүүлэх

3

Судалгааны үр дүнг нэгтгэх, тайлан боловсруулах, танилцуулах

4 долоо хоног

30%

3.1

Цуглуулсан дата мэдээлэлд анализ хийх

3.2

Боловсруулсан дата мэдээллийг нэгтгэн тайлан боловсруулах /Тайлангийн эхний хувилбарыг Монгол хэл дээр гаргах/

3.3

Судалгааны эцсийн тайлан хүлээлгэн өгөх:

·         Судалгааны өгөгдлийг захиалагчийн талд тохиролцсон форматын дагуу хүлээлгэн өгөх

·         Англи, Монгол хэл дээр судалгааны тайланг бэлтгэх

 

Нийт

8 долоо хоног

100%

ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • ЖДҮ, хувийн секторын салбарын судалгаа, нийгэм, эдийн засаг, зам тээврийн сүлжээ, тээвэр логистикийн судалгаа чиглэлээр мэргэшсэн 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх;
  • Хоёрдогч эх үүсвэрийн өгөгдөл дээр ажиллах нөөц, баазтай байх.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тус судалгааг зохион байгуулах баг нь судалгаа шинжилгээ, эдийн засгийн мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бүхий багийн ахлагчаар удирдуулсан баг байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, чанарын хяналтыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах үүрэгтэй.

Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:

  • Нийгэм эдийн засаг, статистик эсвэл бизнес удирдлага, тэр дундаа зам тээврийн сүлжээ, тээвэр логистикийн чиглэлээр магистрын зэрэгтэй;
  • Нийгэм эдийн засаг, зам тээврийн сүлжээ, тээвэр логистикийн чиглэлээр зах зээлийн судалгаа хийж гүйцэтгэж байсан, холбогдох салбаруудад дор хаяж 8 жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. Баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлагатай байх;
  • Чанарын судалгааг зохион байгуулахад тохиромжтой судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвартай байх. Чанарын дүн шинжилгээ хийх чадвартай, өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд тохиромжтой программ хангамжийг ашиглах чадвартай байх. (STATA, R, SPSS, Eviews гм судалгааны программын сертификаттай тухай CV-д тусгаж өгөх);
  • Ижил төрлийн судалгааны ажил ахалж байсан туршлагатай байх;
  • Англи хэлний өндөр ур чадвартай байх (төгссөн сургууль, хэлний оноо гэх мэтийг CV-д тусгаж өгөх).

Судалгаан багт тавигдах шаардлага:

  • Багийн ахлахаас гадна ахлах судлаач болон бусад судлаачдаас бүрдсэн баг байх;
  • Ахлах судлаач эсвэл зөвлөх нь нийгэм, эдийн засаг, зам тээврийн сүлжээ, тээвэр логистикийн салбарт 8-с доошгүй жил ажилласан туршлагатай, судалгааны сэдвийн хүрээнд тасралтгүй 5 хүртэл жил ажиллаж байгаа, ижил төрлийн судалгаагаар мэргэшсэн байх;
  • Судлаачид нь эдийн засаг болон судалгааны үндсэн судлагдахууны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх (CV-д төгссөн сургууль, хэлний оноо, судалгаа шинжилгээний сертификаттай гэдгээ тусгаж өгөх).

Санал ирүүлж буй байгууллага нь мэдээлэл цуглуулалтыг хөнгөвчлөхөд шаардлагатай бусад техникийн нөөцийг санал болгож болно. Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалтыг техникийн саналд тодорхой тусгаж өгнө.

ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ

Судалгааны ажлыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Техникийн санал [30 хуудаснаас хэтрэхгүй]

  • Нийгэм, эдийн засаг, зам тээврийн сүлжээ, тээвэр логистикийн чиглэлээр судалгаа хийж байсан тухай баримт бүхий байгууллагын танилцуулга;
  • Энэхүү ажлын даалгаврын хүрээнд хийгдэх судалгааны ажлын санал болгож буй дизайн, аргазүй, мэдээлэл цуглуулах аргачлал зэргийг нарийвчлан тусгасан санал;
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан танилцуулга (Судалгааг авах техник хангамж (tablet, CATI гэх мэт), нөөцийн мэдээлэл (зураг хэлбэрээр г.м хавсаргасан байх);
  • Судалгааг хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, нарийвчилсан төлөвлөгөө /долоо хоногоор/;
  • Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрд хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-ыг хавсаргах (CV 5 хуудаснаас хэтрэхгүй байх);
  • Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгаануудын талаарх тодорхойлолтыг дор хаяж гурав (3)-ыг ирүүлнэ. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх.

Үнийн санал

Үнийн саналын задаргааг эндээс татаж авна уу.

Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org purevdulam@dsmongolia.org цахим хаягт “МУ-ын зам тээврийн сүлжээ болон тээвэр логистикийн хэтийн төлөвийн судалгааны санал BEST хөтөлбөрт” нэртэйгээр 2024 оны 5 сарын 30-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Судалгаатай холбоотой асуулт байвал Мониторинг, Үнэлгээний ахлах мэргэжилтэн Ж.Пүрэвдуламтай холбогдоно уу. + 976 9519-5331

ХАВСРАЛТ II. САНАЛЫГ ДҮГНЭХ

Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу техникийн саналуудыг үнэлж дүгнэнэ. Үүнд:

  1. Техникийн санал (үнэлэх жин: 60 оноо)
  • Нийгэм, эдийн засаг, ЖДҮ сектор, эдийн засаг, зам тээврийн сүлжээ, тээвэр логистикийн судалгааны чиглэлээр ажилласан бөгөөд 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (10 оноо)
  • Судалгааны дизайн, аргазүй, аргачлал зэргийг тодорхой ойлгож тусгасан байдал (20 оноо)
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан танилцуулга ба хүчин чадал (мэдээлэл цуглуулах, боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх (tablet, CATI гэх мэт)) (20 оноо)
  • Судалгааг гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө ба багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт (10 оноо)
  1.     Хүний нөөцийн чадавх, мэргэшил (үнэлэх жин: 40 оноо) 
  • Багийн ахлах ба үндсэн багийн гишүүдийн эдийн засаг, статистик, бизнес удирдлагын мэргэжлийн зэрэг, цол (10 оноо)
  • Багийн ахлах нь нийгэм эдийн засаг, зам тээврийн сүлжээ, тээвэр логистикийн чиглэлээр зах зээлийн судалгаа хийж гүйцэтгэж байсан, холбогдох салбаруудад дор хаяж 8 жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. Багийн ахлах ба үндсэн багийн гишүүд нь хувийн сектор, тээвэр логистикын хүрээнд судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлага ( 20 оноо)
  • ЖДҮ сектор болон тээвэр логистикийн салбарын бодлогын бичиг баримтад анализ, прогноз хийж, дүгнэлт боловсруулан танилцуулж байсан туршлага (салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байсан нийтлэл, боловсруулж байсан тайлан, мэдээ г.м) (10 оноо)

Багийн бүх гишүүд нь судалгааны туршид тухайн улсад оршин суудаг байна. Техникийн эцсийн үнэлгээний дараа (дээр дурдсан) зөвхөн 70-аас доошгүй оноотой тендерийн зардлын саналыг нээж, үнэлнэ. 70 онооноос доош оноотой техникийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Үнэлэхдээ техникийн саналын 70%, үнийн санал 30%-аар жинлэнэ.

[1] Jean-Paul Rodrigue, Claude Comtois, Brian Slack, 2009. The geography of transport systems. Routledge, New York.


mnMN