КЛАСТЕРЫН СУДАЛГАА
ТАНИЛЦУУЛГА
Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АНУОУХА)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.
BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Зорилт 1. ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
- Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
- Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
- Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
- Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.
Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 байршилд хэрэгжүүлж байна.
СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ БА АЖЛЫН ХҮРЭЭ
АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр тус хөтөлбөр нь жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн компанийн засаглалыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд тэдэнд тулгамдаж буй асуудлыг илүү сайн ойлгох, дата мэдээлэлд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс ЖДБ-ийн өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлт, албан эдийн засагт шилжих боломжууд зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн.
Энэхүү судалгааны зорилго нь ЖДБ-үүд кластераар нэгдэн хөгжихөд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, хөгжих боломж, гарц шийдлийг тодорхойлох юм. Судалгааны үр дүнд кластераар хөгжихөд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг тодорхой түвшинд ангилах, одоо хөгжиж байгаа буюу ирээдүйд хөгжих боломжтой кластерын санаачилгуудын бизнес хөгжлийг дэмжихэд кластерын санаачилгад оролцогчид ба мэргэжлийн холбоод, бусад дэмжигч байгууллагуудын үүрэг оролцоог тодорхойлох, зураглах, нөгөө талаар кластераар хөгжих боломжийг хурдасгах төрийн бодлого, хөтөлбөртэй холбоотой дэмжлэг, шийдэл, зөвлөмжүүд, эрхзүйн хувьд таатай орчин бүрдүүлэхэд бодлогын оновчлолыг сайжруулах шийдлүүд тодорхой болно гэж харж байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд:
- Кластерын бодлого, эрх зүйн орчны судалгаа
- Одоогийн эрх зүйн орчин- Төрөөс кластерын хөгжлийн чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөөний үр дүнг кластераар үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгч нар хүртсэн байдал, хууль эрхзүйн таатай орчин бүрдсэн эсэх, хөгжлийн түвшинд өөрчлөлт гарсан эсэх зэргийг тодорхойлох;
- Холбогдох мэргэжилтэн, зөвлөхүүдийн зүгээс бодлого, эрхзүйн орчныг сайжруулахад хийх ажлуудын санал, зөвлөмж;
- Холбогдолтой, нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай байгаа хууль, эрхзүйн баримт бичгүүд, тэдгээрт хийх өөрчлөлтүүдийн санаа.
- Кластерын санаачилгууд, тэдгээрийн нөхцөл байдлын судалгаа
- Кластерын санаачилгууд, кластер тус бүрийн зураглал, тулгамдаж буй бэрхшээл, сорилтууд;
- Кластерын санаачилгын орц, гарц, бүтээмж, давуу болон сул тал, зах зээлийн өсөлтийн хандлага, боломж;
- Кластерын санаачилга дах ЖДБ хоорондын бизнес харилцаа, хамтын ажиллагаа, гэрээний үүргийн биелэлт;
- МУ-д одоогоор амжилттай хэрэгжиж буй кластерын сайн туршлагуудыг кейс судалгаагаар тодорхойлох.
- Кластер хөгжлийг дэмжих оновчтой тогтолцооны загваруудыг томьёолох ба үүнд:
- Эдийн засгийн бүсээр хөгжүүлэх;
- Нөөц, өртгийн сүлжээгээр хөгжүүлэх;
- Газарзүйн бүсээр хөгжүүлэх.
- Кластерыг хөгжүүлэх оновчтой загварт төрийн бодлого, хууль эрхзүйн орчныг сайжруулах, мэргэжлийн холбоод, бизнесийн харилцааг хэрхэн зохицуулах талаар санал, зөвлөмж боловсруулах.
СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ БА АРГАЗҮЙ
Судалгааны дизайн боловсруулахдаа дараах аргуудыг хослуулан санал боловсруулж болох ба үүнд; (i) баримт бичгийн судалгаа буюу уг санал болгож буй аргачлал, мэдээлэл цуглуулалтыг нарийвчлан судлах, цуглуулсан мэдээллүүдийг боловсруулах, дүн шинжилгээ хийх аргачлал, аргазүйг судлах. Мөн баримт бичгийн судалгааны хүрээнд орчны шинжилгээнээс гадна холбогдох хууль эрх зүйн орчин, бодлого хөтөлбөртэй уялдуулан судлах; (ii) түүвэр буюу тоон судалгаа болон/эсвэл чанарын судалгаа хийх, (iii) цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийж, стратегийн хувилбарууд, оновчтой шийдлүүдийг боловсруулан тайланд тусгах.
Санал ирүүлэх зөвлөх байгууллага дээрх загвараас өөр дизайн, арга зүй санал болгож болно.
СУДАЛГААНЫ ТҮҮВЭРЛЭЛТ БОЛОН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ
Тоон болон чанарын судалгааны хосолсон аргазүйн дагуу мэдээлэл цуглуулалтыг зохион байгуулахдаа орчин үеийн платформ ашиглан дата хяналт хийх аргачлалыг Техникийн саналдаа тусгах.
Судалгаа BEST хөтөлбөр хэрэгжиж буй Улаанбаатар хот болон 12 аймгийг хамарна. Анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулах аргын хүрээнд судалгааны асуумжийг боловсруулан ажиллах ба асуумжийг захиалагч талтай хамтран туршилт судалгаагаар сайжруулах байдлаар явна.
Судалгааны ажлыг 2024 оны 02 сарын 29-с эхлэн 12 долоо хоногийн хугацаанд гүйцэтгэнэ. Судалгааны эхлэх болон үргэлжлэх хугацаанд өөрчлөлт орох боломжтой.
АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА
Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:
№ |
Ажил үйлчилгээ |
Тооцоолсон ажлын долоо хоног |
Төсвийн гүйцэтгэл |
1. |
Эхлэлийн тайлан /Судалгааны аргазүй, асуумж, төлөвлөгөө боловсруулах/ |
3 долоо хоног |
40% |
Баримт бичгийн болон хоёрдогч эх үүсвэрийн судалгаа |
|||
2. |
Мэдээлэл цуглуулалт ба явцын тайлан /Талбарын мэдээлэл цуглуулалт, ажлын явц г.м/ |
4 долоо хоног |
30% |
Драфт тайлан |
3 долоо хоног |
||
3. |
Эцсийн тайлан нь Монгол болон Англи хэл дээр байна. Тайлангийн хавсралтаар: o Тайлангийн үр дүнг нэгтгэсэн товч презентац буюу ppt o Судалгааны үндсэн дата (excel.docx болон spss)-г хүлээлгэн өгөх o Чанарын судалгааны асуулгын дагуу нэгтгэн нэг форматад оруулсан мэдээлэл (word.docx) |
2 долоо хоног |
30% |
|
Нийт |
12 долоо хоног |
100% |
ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Нийгэм, бизнес, эдийн засаг, ЖДҮ сектор эсвэл кластерын хөгжлийн судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м).
- Кластерын хөгжил, бүсчилсэн хөгжил, нийлүүлэлтийн болон өртгийн сүлжээ зэрэг агуулгын хүрээнд тоон болон баримт бичгийн, чанарын судалгаа хийж байсан туршлагатай байх.
- Кластерын хөгжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, судалгаа, үнэлгээ хийх ур чадвартай мэргэшсэн мэргэжилтнүүдтэй байх.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Тус судалгааг зохион байгуулах баг нь нийгэм, эдийн засаг, бизнес, ЖДҮ сектор, кластерын хөгжлийн мэдлэг, туршлагатай, тоон болон чанарын судалгаа, шинжилгээ хийх ур чадвартай дор хаяж 5 мэргэжилтнүүдээс бүрдсэн баг байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, чанар, гүйцэтгэлийн хяналтыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах үүрэг хүлээнэ.
Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:
- Нийгэм, эдийн засаг, төслийн менежмент, хөгжлийн эдийн засаг эсвэл кластерын хөгжил чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Дээр дурдсан салбар, чиглэлд 10-аас дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. Кластерын хөгжлийн хүрээнд төсөл, судалгаа, үнэлгээний ажил дээр ажиллаж байсан туршлагатай, тайлан дүгнэлт хийх бичгийн өндөр чадвартай байх;
- Тус судалгаанд шаардлагатай баримт бичгийн болон тоон, чанарын судалгааны арга ашиглан анхдагч болон хоёрдогч дата мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлыг удирдан ажиллаж байсан туршлагатай (хамгийн багадаа ижил төрлийн 5 ба түүнээс дээш судалгааны ажил удирдаж байсан);
- Олон улсын төсөл хөтөлбөр, донор байгууллагуудтай ижил төстэй судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай;
- Мөн тус чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүллэг, нийтлэл бичиж хэвлүүлж байсан бол давуу тал болно;
- Кластерын хөгжил, зах зээл, төлөв байдал, нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийн хөгжил зэрэг чиглэлээр салбарын оролцогч талуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх эсвэл кейс судалгаа хийж зөвлөмж боловсруулж байсан бол давуу тал болно;
- Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх;
- Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх.
Судалгааны багт тавигдах шаардлага:
- Судалгааны баг нь судлаачдын тоо, үүрэг оролцоог тодорхой тусгасан багийн бүрэлдэхүүнийг санал болгох;
- Кластераар үйл ажиллагаа явуулах чиглэлээр зөвлөх, кластер хөгжлийн цаашдын хөгжих гарц шийдлийг тодорхойлоход дэмжин ажиллах зөвлөх эсвэл ахлах судлаачтай байх;
- Судалгааны багт эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, төслийн менежмент, бизнес удирдлага зэрэг чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй, 10 хүртэл жилийн ажлын туршлагатай мэргэжлийн зөвлөх санал болгох;
- Мөн судалгааны багийн үндсэн судлаачид нь нийгэм, эдийн засаг, бүсчилсэн хөгжил, кластер хөгжлийн судалгааны чиглэлээр 5 хүртэл жилийн ажлын туршлагатай, хамгийн багадаа ижил төрлийн болон бусад холбогдох 3 хүртэл судалгааны багт ажилласан туршлагатай байх;
- Судалгааны багийн гишүүд нь дээр дурдсан чиглэлээр тоон болон чанарын судалгааны талбарын мэдээлэл цуглуулалт, ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага хийж байсан туршлагатай байх;
- Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх;
- Англи, Монгол хэлний аман болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх /үндсэн багийн гишүүдэд хамааралтай/.
ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ
Судалгааны ажлыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:
Техникийн санал [30 хуудаснаас хэтрэхгүй]
- Энэхүү ажлын даалгаврын хүрээнд хийгдэх судалгааны ажлын санал болгож буй аргазүй, мэдээлэл цуглуулах аргачлал зэргийг нарийвчлан тусгасан техникийн санал.
- Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тодорхой тусгах.
- Судалгааг хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, нарийвчилсан төлөвлөгөө /долоо хоногоор/.
- Кластерын чиглэлийн судалгаа, хөгжил болон бусад ижил төрлийн судалгаа, үнэлгээний чиглэлийн ажлын туршлагыг тусгасан байгууллагын танилцуулга.
- Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрд хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-г хавсаргах (Анкет бүр 5 хуудаснаас хэтрэхгүй байх).
- Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгааны ажлын тодорхойлолт гурав (3)-ыг хавсаргах. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх ёстой.
Үнийн санал
Санал ирүүлж буй байгууллага нь ажлын даалгаврын цар хүрээнд үндэслэн үнийн саналаа 90,000,000 төгрөгт багтаан ирүүлнэ. Үнийн саналын задаргаа ирүүлэх загварыг эндээс татаж авах боломжтой.
Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org purevdulam@dsmongolia.org “Кластерын судалгаа” нэртэйгээр 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
ХАВСРАЛТ II. САНАЛЫГ ДҮГНЭХ
Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу техникийн саналуудыг үнэлж дүгнэнэ. Үүнд:
- Техникийн санал (үнэлэх жин: 50 оноо)
- Кластерын судалгааны ажлын даалгаврыг ойлгож оновчтой, зөв арга зүй, аргачлал тусгасан байдал (20 оноо)
- Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан байдал (10 оноо)
- Нийгэм, бизнес, эдийн засаг, ЖДҮ сектор, кластерын хөгжил, олон улсын төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м) (10 оноо)
- Судалгааг гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө ба багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, чанарын тогтолцоог тусгасан байдал (10 оноо)
- Хүний нөөцийн чадавх, мэргэшил (үнэлэх жин: 50 оноо)
- Багийн ахлах ба үндсэн багийн гишүүдийн эдийн засаг, бизнес хөгжил, төслийн менежмент, бизнес удирдлага зэрэг мэргэжлийн зэрэг, цол (10 оноо)
- Багийн ахлах нь хөгжлийн эдийн засаг, төслийн менежмент, кластер хөгжлийн салбарт 10-с дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай. Кластер хөгжлийн хүрээнд гүйцэтгэсэн төсөл, судалгаа, үнэлгээний ажлын туршлага, ур чадвар.
- Судалгааны үндсэн баг нь кластераар нэгдэн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, ЖДБ-тэй холбоотой судалгаа, үнэлгээ, кэйс судалгаа хийж байсан, зөвлөмж боловсруулж байсан туршлагатай байх. Баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлагатай, судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан (30 оноо)
- Кластер хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж боловсруулж байсан туршлага (салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байсан өгүүлэл, нийтлэл, боловсруулж байсан тайлан, мэдээ г.м) (10 оноо)
Багийн бүх гишүүд нь судалгааны туршид Монгол Улсад оршин суудаг байх шаардлагатай. Техникийн эцсийн үнэлгээний дараа (дээр дурдсан) зөвхөн 70-аас доошгүй оноотой тендерийн зардлын саналыг нээж, үнэлнэ. 50 онооноос доош техникийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Үнэлэхдээ техникийн саналын 70%, үнийн санал 30%-аар жинлэнэ.