Буцах
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ-БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛ/ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ/ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ, ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ-БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛ/ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ/ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ, ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘Зөвлөх Сонгон Шалгаруулах-Барилгын материал үйлдвэрлэл/дулаалгын материал/ технологийн сургалт, гарын авлага боловсруулах’ ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org болон munkhtogtokh@dsmongolia.org хаягаар 2024 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Текникийн тодорхойлолт:

Импорт орлох барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч ЖДБ-үүдэд дулаалгын материалын чиглэлээр технологийн сургалт болон сургалтын аялал, гарын авлага гаргах замаар салбарын чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

  • Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байх
  • Санал болгож буй зөвлөхүүдийн ажлын туршлага 5-аас дээш жил байх
  • Суралтын аялал зохион байгуулах боломжтой байх
  • Мэргэшсэн зөвлөхийн тоо 2-оос дээш байх
  • Сургалтын материал, сургагч багшийн гарын авлага боловсруулах

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:,

  1. Үнийн санал;
  2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд

mnMN