Буцах
Хөгжлийн Шийдэл ТББ нь “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.

Хөгжлийн Шийдэл ТББ нь “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба Зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа.
 
Сургалтын хүрээнд:
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга, доктор Д.Эрдэнэбаяр,
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан,
  • Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар,
  • “Хөгжлийн шийдэл” ТББ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан менежер Б.Хишигсүрэн,
  • Монголын хүнсний холбооны Гүйцэтгэх захирал М.Нармандах нар оролцлоо.
Зээл авахад тавигдах шаардлага, нөхцөл, Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хэрхэн батлан даалттай зээлд хамрагдах талаар, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын BEST хөтөлбөрөөс “Төсөл хөтөлбөр хэрхэн боловсруулах” тухай үнэ төлбөргүй мэдээлэл авах боломж зэрэг зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
 
Мөн сургалт-хэлэлцүүлгийн үеэр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санал, тулгамдсан асуудлыг ярилцан Зээлийн батлан даалтын сангийн дэмжлэг оролцоо, талуудын нэгдсэн мэдээллийг нэгэн зэрэг хүргэснээрээ онцлог боллоо. Хэлэлцүүлэгт 150 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хамрагдсан байна.
 
Уг сургалт хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зээлийн батлан даалтын сан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, USAID, BEST хөтөлбөр, Хөгжлийн шийдэл ТББ хамтран зохион байгууллаа.

mnMN