Буцах
“ГОВИЙН БҮСИЙН ХАА-Н ОНЦЛОГТ СУУРИЛСАН БИЗНЕС ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТОДОРХОЙЛОХ” АЖИЛД ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

“ГОВИЙН БҮСИЙН ХАА-Н ОНЦЛОГТ СУУРИЛСАН БИЗНЕС ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТОДОРХОЙЛОХ” АЖИЛД ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Говийн бүсийн ХАА-н онцлогт суурилсан бизнес хөгжлийн стратеги тодорхойлох” ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар  2023 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй ажлын саналтай танилцах.

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал;
    • Хавсралтад байгаа загварыг ашигласан байх( Энд дарж татаж авна уу)
    • Үнийн саналд НӨАТ шингэсэн эсэхийг тодорхой бичсэн байх
  2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
    • Байгууллагын гэрчилгээний хуулбар
    • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
    • Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV /багийн ахлагч, багийн гишүүдийг ялгах/
    • Өмнө ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагууд
  3. Гүйцэтгэх ажилтай холбоотой дараах зүйлсийг тусгасан ажлын санал ирүүлсэн байх
    • Ажлыг ямар хугацаанд гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
    • Жишиг үнэлгээ аргачлал боловсруулах хэрэгцээ шаардлагыг тусгасан байх
    • Ажил үйлчилгээнд шаардлагатай мэдээлэл цуглуулах аргачлалыг тодорхойлсон байх
    • Үнэлгээний аргачлал боловсруулахад ашиглах аргачлал, мэдээллийн эх үүсвэрүүдийг тодорхойлсон байх

mnMN