Бичил санхүүжилт тэтгэлэгт хөтөлбөрийн Дорноговь, Дорнод, Хэнтий аймгуудын үр шим хүртэгчдийн амжилтын түүхийн видео бичлэг хийх байгууллага шалгаруулах
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалагч гэх) хүрээнд ‘BEST хөтөлбөрийн бичил тэтгэлэг хүртэгчдын болон хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлах’ цуврал видео контент хийх ажлыг гүйцэтгэх АНН-г холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн amarbayasgalan@dsmongolia.org хаягаар 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
BEST хөтөлбөрийн бичил санхүүжилт хүртэгчдийн амжилтын түүхийн бичлэгийг аймгуудаар томилолтоор явж хийнэ. 9-н харилцагчийн бичлэгийг 2023 оны 3-р сарын 31-нээс өмнө хийж өгсөн байх.
Захиалгат ажлын хамрах хүрээ:
- BEST хөтөлбөрийн үйл ажиллагааны тухай;
- Тэтгэлэг авсан харилцагчийн бизнесийн үйл ажиллагааны тухай;
- Хөгжлийн шийдэл ТББ-н тухай
- Тухайн аймгийн онцлог, бизнесүүдийн шинж чанарын тухай
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
1. Үнийн санал;
2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
4. Томилолтоор ажиллах төлөвлөгөө /зардалуудыг дэлгэрэнгүй задалсан байх/