Буцах
ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕСҮҮДЭД ЧИГЛЭСЭН СУДАЛГААНЫ ЭМХЭТГЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛД САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕСҮҮДЭД ЧИГЛЭСЭН СУДАЛГААНЫ ЭМХЭТГЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛД САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АНУОУХА)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Зорилт 1. ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ БА АЖЛЫН ХҮРЭЭ

АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр тус хөтөлбөр нь жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн компанийн засаглалыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд тэдэнд тулгамдаж буй асуудлыг илүү сайн ойлгох, дата мэдээлэлд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс ХАА-н суурь судалгаа, ХАА-н салбарын санхүүжилтийн стратегийг загварчлах нь судалгаа, ХАА-н бизнесийн нэмүү өртгийн сүлжээг үнэлэх нь зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн.

BEST хөтөлбөрөөс эдгээр судалгаануудын хүрээнд цуглуулсан дата, үр дүн, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн судалгааны нэгдсэн тайлан бүхий эмхэтгэл боловсруулах ажлын сонгон шалгаруулалт зарлаж байна.

ХАА-н бизнес эрхлэгч ЖДБ-үүдэд тулгардаг гол асуудал болох санхүүжилт, нэмүү өртгийн сүлжээний үр өгөөжтэй байдлыг тогтворжуулахад тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх боломж, ХАА-н бизнес эрхлэгчдийн хөгжих боломжууд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт чиглэн судалгаануудын үр дүн, дүгнэлтийн уялдааг тоймчлон нэгдсэн дүгнэлт, зөвлөмж боловсруулах. Ингэснээр хөтөлбөрийн харилцагчид тэр дундаа ХАА-н ЖДБ эрхлэгч нар хөгжих, зах зээлээ ойлгоход дэмжлэг болох цогц ойлголтыг нэг судалгааны эмхэтгэлээс авах боломжтой болох юм.

ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Нийгэм-эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, санхүүжилт, нэмүү өртгийн сүлжээ, ЖДҮ сектор, олон улсын төсөл хөтөлбөр, судалгаа, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м).
  • Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, санхүүжилтийн стратеги, нэмүү өртгийн сүлжээ, ЖДҮ секторын хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байсан, судалгааны тойм боловсруулж байсан туршлагатай байх.
  • Хөдөө аж ахуй бизнес эрхлэлт, санхүүжилт, нэмүү өртгийн сүлжээний чиглэлүүдээр судалгаа шинжилгээ, үнэлгээний ажлуудыг ОУБ-ууд, төсөл хөтөлбөрүүдэд хийж гүйцэтгэж байсан, зөвлөх үйлчилгээ, судалгаа, үнэлгээ хийх, тайлан боловсруулах өндөр ур чадвартай мэргэшсэн багийн гишүүдтэй байх.

Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org itgemjit@dsmongolia.org “ХАА-н бизнесүүдэд чиглэсэн судалгаануудын эмхэтгэл”  нэртэйгээр 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 14 цагаас өмнө ирүүлнэ үү.

Ажлын даалгавар татах: Энд дарж татна уу.

Санхүүгийн төсвийн санал: Энд дарж татна уу.

 


mnMN